Төрийн албаны ерөнхий шалгалтын 2024 оны II улирлын шалгалтыг өнөөдөр улс орон даяар зохион байгууллаа.
Дундговь аймагт 33 иргэн бүртгүүлснээс 28 иргэн буюу нийт бүртгүүлсэн иргэдийн 84.8 хувь шалгалтад оров. Нийт шалгалтад орсон иргэдийн 21 буюу 75 хувь нь шалгалтад тэнцсэн нь улсын хэмжээнд өндөр үзүүлэлттэй байна. Шалгалтад орсон иргэдээс Эрдэнэдалай сумын харьяат Б.Даваахүү 100 оноо авсан амжилт гаргажээ.
Ерөнхий шалгалтад 100 оноо авсан болон шалгалтад тэнцсэн иргэдэд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн Дундговь аймаг дах Салбар зөвлөлийн дарга Л.Доржбат баяр хүргэж, цаашид төрийн албаны мөн чанар, төрийн албан хаагчийн цалин хөлс, нийгмийн баталгааны талаар мэдээлэл өгч төрийн албанд орж ажиллах талаар зөвлөсөн юм.
Холбоотой мэдээ