ТӨГСӨХ АНГИЙН СУРАГЧДЫН ЭРДМИЙН БАЯР БОЛЛОО

ТӨГСӨХ АНГИЙН СУРАГЧДЫН ЭРДМИЙН БАЯР БОЛЛОО

ТӨГСӨХ АНГИЙН СУРАГЧДЫН ЭРДМИЙН БАЯР БОЛЛОО
Энэ хичээлийн жилд аймгийн хэмжээнд 12 дугаар ангийг 378, есдүгээр ангийг 867, тавдугаар ангийг 858 нийт 2103 суралцагч, Политехникийн коллежийг 94 оюутан төгсөж, өнөөдөр “Эрдмийн баяр”-аа тэмдэглэж байна.
Аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр “Эрдмийн баяр”-ын үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Хүүхэд залуус та бүхэн эх орныхоо баялаг түүхээс суралцаж, ахмад настнаа хүндэтгэн, өөрийгөө бүхий л талаар хөгжүүлэн, манлайлагч байж, зорилгодоо хүрэх хүсэл, тэмүүлэлтэйгээр сурч, ажиллан дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхдаг, мэдлэг боловсролтой, улс орныхоо нэрийг тив дэлхийд дуурьсгасан Монгол улсын нэр хүндтэй иргэн байна гэдэгт итгэл дүүрэн байна” хэмээн, нийт төгсөгчдөд баяр хүргэн, амжилт хүссэн юм.
Дундговь аймаг сүүлийн ижлүүдэд сургалтын чанарыг дээшлүүлэх, боловсролын чанар хүртээмжийг сайжруулахад онцгойлон анхаарч ажилласны үр дүнд, манай аймаг боловсролын чанарын үзүүлэлтээр 18 дугаар байраас 2023 онд улсад 10 дугаар байрт эрэмбэлэгдсэн амжилт гаргасан байна. Элсэлтийн ерөнхий шалгалтад амжилт үзүүлсэн 40 багшид 109,0 сая төгрөгийн урамшууллыг олгосон бөгөөд сүүлийн хоёр жилд элсэлтийн ерөнхий шалгалтад амжилттай дүн үзүүлсэн 92 сурагчид нийт 48,500,0 төгрөгийн урамшуулал олгожээ.
"Эрдмийн баяр"-ын үеэр сурлага, урлаг, спортоороо бусдыгаа манлайлсан сурагчдад шагнал гардууллаа. Мөн Улсын төрөлжсөн олимпиадад орон нутгаа төлөөлөн ажилттай оролцсон багш, суралцагчдыг шагнаж, урамшуулсан юм.
Нийт төгсөгчдөдөө болон багш сурган хүмүүжүүлэгчдэдээ “Эрдмийн баяр”-ын мэнд хүргэе!
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж