“ОРОЛЦ, НӨЛӨӨЛ, МАНЛАЙЛ” ДУНДГОВЬ АЙМГИЙН БАРУУН БҮСИЙН СУМДЫН ЗАЛУУЧУУДЫН ЧУУЛГА УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“ОРОЛЦ, НӨЛӨӨЛ, МАНЛАЙЛ” ДУНДГОВЬ АЙМГИЙН БАРУУН БҮСИЙН СУМДЫН ЗАЛУУЧУУДЫН ЧУУЛГА УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“ОРОЛЦ, НӨЛӨӨЛ, МАНЛАЙЛ” ДУНДГОВЬ АЙМГИЙН БАРУУН БҮСИЙН СУМДЫН ЗАЛУУЧУУДЫН ЧУУЛГА УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Аймгийн баруун бүсийн сумдын залуучуудын чуулганыг Дэлгэрхангай сумын Засаг даргын Тамгын газар, Залуучуудын хөгжлийн зөвлөл, Эрдэнэдалай сумын Залуучуудын холбоотой хамтран “ОРОЛЦ, НӨЛӨӨЛ, МАНЛАЙЛ” уриан дор зохион байгууллаа.
Тус чуулганд Дэлгэрхангай, Эрдэнэдалай, Хулд, Сайнцагаан, Дэлгэрцогт, Сайхан-Овоо сумдын 150 гаруй залуучууд хамрагдаж, залуучуудын өмнө тулгамдаж буй асуудлыг хэлэлцлээ.Тус чуулганаар Аймгийн Засаг даргын Тамгын газрын Залуучуудын хөгжлийн төвийн ахлах мэргэжилтэн Б.Бүжинлхам “Залуучуудын хөгжлийн төвийн үйл ажиллагааны танилцуулга”, Дүүрэн бэлэг ТББ-ын тэргүүн Б.Гэрэлсүрэн “Баг дотор би” сэдвээр сургалт, илтгэлийг танилцуулав.
Баруун бүсийн сумдын Залуучуудын чуулга уулзалтыг зохион байгуулж, залуучуудын идэвх санаачилгыг дэмжин ажилласан Дэлгэрхангай сумын Засаг даргын Тамгын газар, Залуучуудын хөгжлийн зөвлөл, Сумдын залуучуудын хөгжлийн зөвлөлүүдэд талархал илэрхийлье.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж