УИХ-ын 2024 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан парламент ирэх наймдугаар сард ээлжит бус чуулган зарлах нь ээ.
Хамтарсан Засгийн газрын анхны хуралдаан өчигдөр (2024.07.17) болж, Монгол Улсын 2024 оны төсвийн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх шийдвэр гаргалаа.
Засгийн газрын зүгээс бүтэц бүрэлдэхүүн өөрчлөгдсөн, гурван нам хамтарч мөрийн хөтөлбөр хэрэгжүүлэх тул улсын нэгдсэн төсвийг тодотгохоос аргагүй нөхцөл үүссэн тухай мэдэгдсэн ч сонгуультай жил яамд төсвөө “сэгсэрдэг”.
УИХ ч ээлжит бус чуулган зарлаж, улсын нэгдсэн төсвийг тодотгодог жишигтэй.
Өмнөх парламент Монгол Улсын 2024 оны төсвийн хуулийг батлахдаа нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ 25 их наяд 855.2 тэрбум төгрөг, нийт зарлагын хэмжээ 27 их наяд, 360.5 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1 их наяд, 505.3 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 2.0 хувьтай тэнцэх хэмжээний төсвийн алдагдалтай байхаар тооцсон. Төсвийн энэхүү алдагдлын хэмжээ өссөн байх магадлал өндөр. Учир нь, малчны зээлийн хүүгийн төлбөрийг төлөхөд зориулж, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас 200 гаруй тэрбум төгрөгийг “цацсан”-аас эхлээд сонгуульд зориулж зарцуулсан үрэлгэн зардлууд олон бий.
Дээр нь нүүрсний үнэ унасан нь нэрмээс болж, мэдэхээр буй. Тухайлбал, “Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 онд эрчим хүчний нүүрсийг нэг тонныг нь 70.3-73.3 ам.доллар, хагас коксжих нүүрсийг 97.4-117 ам.доллараар, коксжих нүүрсийг 140.3-182.1 ам.доллараар биржээр арилжаалж байсан бол өнөө жил үнэ нь буурсан. Зөвхөн эрчим хүчний нүүрсээр жишээ татахад нэг тонн тутамд 20 орчим ам.доллараар бууран, 52.2 ам.доллароос эхлэн дуудаж, 55.7 ам.доллараар борлуулж буй.
Монгол Улсын төсөвт жин дарж, орлого оруулдаг ганц салбар бол уул уурхай. Тэр дундаа нүүрсний экспортоос Монгол Улс сүүлийн хоёр жилийн хугацаанд чамлахааргүй ашиг унагасан. Тиймдээ ч иргэн бүртээ хувьцааны ногдол ашиг тараасан.
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 онд 29,3 сая тонн нүүрс борлуулж 3,5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласнаар Монгол Улсын 3.4 сая иргэнд 760 гаруй тэрбум төгрөгийн ногдол ашиг олгож байв.
Өр ширэндээ баригдсан байсан компани нэг жилийн дотор 3,5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллахад нүүрсний үнэ өссөн нь голлох нөлөө үзүүлсний зэрэгцээ нүүрсний үнийг ил тод болгосон, хулгайтайгаа тэмцсэн нь эерэг үр дүнг дагуулсан. Өнөө жилийн тухайд тус компанийн экспортод гаргаж байгаа нүүрсний биет хэмжээ өмнөх жилийнхээс өсөлттэй ч үнэ буурсан нь ашигийг багасгахаар байгаа. Иймээс УИХ 2024 оны төсвийг тодотгохдоо нүүрснээс олох орлогын хэмжээгээ бууруулж, тооцох шаардлага үүсэхийг үгүйсгэхгүй.
УИХ-ын дэргэдэх Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс Засгийн газарт хандан, нүүрснээс олох орлогоо бодитой тооцох ёстойг анхааруулж ирсэн.
Харин шинэ парламент дээрх зөвлөмжийг хүлээн авах уу, эсвэл хуучин жишгээрээ өндөр орлого тавих уу гэдэг нь энэ удаагийн төсвийн тодотголоос харагдана.
Одоогоор УИХ-ын даргын зүгээс ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах захирамж гаргаагүй байна. Засгийн газраас УИХ-д Монгол Улсын 2024 оны төсвийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэзээ өргөн мэдүүлэхээс шалтгаалж ээлжит бус чуулганы тов тодорхой болох тухай яригдаж буй ч ирэх наймдугаар сард багтаан зарлахаас аргагүй тухай сонсогдож байна.
Шинэ парламентын хувьд улсын нэгдсэн төсвийг тодотгохдоо уул уурхайн бүтээгдэхүүний үнийг хэр үнэн зөв тооцох бэ, төсвийг хэр оновчтой хуваарилах вэ гэдгээс ирэх дөрвөн жилийн өнгө нь харагдана.
Учир нь, УИХ-ыг 126 гишүүнтэй болгож, 48 гишүүнийг намын жагсаалтаар 78 гишүүнийг том тойргоос сонгож, холимог тогтолцоогоор сонгуулийг зохион байгуулсан нь улс орноо бүсчилж хөгжүүлэх, жижиг асуудлаас илүүтэй том эрх ашгийг харж шийдвэр гаргадаг байх зорилго агуулсан. Харин тэрхүү зорилго руу хүрч ажиллаж чадах эсэх анхны шалгалтаа Монгол Улсын 2024 оны төсвийн тодотголоор ард түмэндээ харуулах болж байна.
Г.ХОРОЛ
LisaSavino 2024-07-18 194.32.229.181
Харуулах боломжгүй.
SamanthaYoung 2024-07-18 46.8.16.4
Харуулах боломжгүй.
AlexisWilliams 2024-07-18 46.8.17.180
Харуулах боломжгүй.
JeanMoore 2024-07-18 46.8.56.92
Харуулах боломжгүй.
CristyTorma 2024-07-18 109.248.13.70
Харуулах боломжгүй.
DianeJones 2024-07-18 109.248.14.178
Харуулах боломжгүй.
CourtneyMercado 2024-07-18 45.90.196.223
Харуулах боломжгүй.
CherylinRangel 2024-07-18 45.11.21.213
Харуулах боломжгүй.
FenixBoyd 2024-07-18 194.34.248.32
Харуулах боломжгүй.
SusanFisher 2024-07-18 188.130.142.52
Харуулах боломжгүй.
JenniferBrown 2024-07-18 46.8.15.13
Харуулах боломжгүй.
CourtneyYoung 2024-07-18 46.8.110.173
Харуулах боломжгүй.
WendyJones 2024-07-18 45.81.136.9
Харуулах боломжгүй.
ChristyMartinez 2024-07-18 188.130.189.137
Харуулах боломжгүй.
MonicaGiles 2024-07-18 46.8.22.75
Харуулах боломжгүй.
PaulaStrange 2024-07-18 188.130.128.48
Харуулах боломжгүй.
KellyLong 2024-07-18 45.86.1.159
Харуулах боломжгүй.
LisaWalker 2024-07-18 46.8.106.205
Харуулах боломжгүй.
KatherineCruz 2024-07-18 46.8.111.240
Харуулах боломжгүй.
BriiMiller 2024-07-18 95.182.127.97
Харуулах боломжгүй.
AngieMarie 2024-07-18 188.130.136.81
Харуулах боломжгүй.
CarrieSalinas 2024-07-18 95.182.125.153
Харуулах боломжгүй.
LisaLarson 2024-07-18 92.119.193.160
Харуулах боломжгүй.
SamanthaBell 2024-07-18 46.8.11.250
Харуулах боломжгүй.
JenniferPetersen 2024-07-18 194.35.113.52
Харуулах боломжгүй.
AlejandraYoung 2024-07-18 92.119.193.81
Харуулах боломжгүй.
NancyStefanich 2024-07-18 188.130.219.82
Харуулах боломжгүй.
EvelynSparrow 2024-07-18 188.130.218.95
Харуулах боломжгүй.
StaceySmith 2024-07-18 109.248.14.242
Харуулах боломжгүй.
MelissaMarion 2024-07-18 109.248.55.32
Харуулах боломжгүй.
GingerJohnson 2024-07-18 95.182.125.102
Харуулах боломжгүй.
VanessaRice 2024-07-18 109.248.139.78
Харуулах боломжгүй.
AngelicaOchoa 2024-07-18 45.86.0.165
Харуулах боломжгүй.
JulieWebb 2024-07-18 45.81.137.70
Харуулах боломжгүй.
DemiahJohnson 2024-07-18 5.183.130.175
Харуулах боломжгүй.
AmandaBjugan 2024-07-18 95.182.124.23
Харуулах боломжгүй.
SarahConway 2024-07-18 95.182.124.53
Харуулах боломжгүй.
TiffanyRoss 2024-07-18 46.8.22.75
Харуулах боломжгүй.
HaleyEberhart 2024-07-18 46.8.107.220
Харуулах боломжгүй.
SarahRoberts 2024-07-18 45.15.72.40
Харуулах боломжгүй.
DoniaLee 2024-07-18 45.84.176.77
Харуулах боломжгүй.
WendyBurney 2024-07-18 46.8.157.232
Харуулах боломжгүй.
KimberlyHenry 2024-07-18 46.8.15.13
Харуулах боломжгүй.
KelliWarren 2024-07-18 95.182.126.88
Харуулах боломжгүй.
JenniferNelson 2024-07-18 188.130.220.153
Харуулах боломжгүй.
TammyMiller 2024-07-18 46.8.16.4
Харуулах боломжгүй.
CarolLan 2024-07-18 109.248.167.184
Харуулах боломжгүй.
AnaPerdomo 2024-07-18 188.130.136.67
Харуулах боломжгүй.
DeepGalica 2024-07-18 194.34.248.198
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-07-18 66.181.189.125
Тэрбум тоо маш их санагддаг байсан чинь их наяд гэж ярьдаг болох нь.
CrystalGarcia 2024-07-18 46.8.155.252
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-07-18 202.55.191.130
Энэ улс ажилгүй алхайсан оркуудаа тэжээх гээд модоо барих нь ээ.
DanaMorgan 2024-07-18 31.40.203.99
Харуулах боломжгүй.
gadniy;? 2024-07-18 216.38.195.74
– cmwchxf opj
Нэргүй 2024-07-18 66.181.189.218
сонгуулийн өмнө ч Данх төсвийн мөнгийг баруун солгойгүй цацсаны гай. Иргэдийн татварын мөнгөөр сонгуулийн суртчилгаа их хийсэн өөрөөр нь төлүүлээч
KathyEckhoff 2024-07-18 188.130.137.158
Харуулах боломжгүй.
StacyMoore 2024-07-18 188.130.143.111
Харуулах боломжгүй.