"Нэг байгууллага-нэг цэцэрлэгт хүрээлэн" аяны хэрэгжилтэд хяналт тавьж байна

"Нэг байгууллага-нэг цэцэрлэгт хүрээлэн" аяны хэрэгжилтэд хяналт тавьж байна

"Нэг байгууллага-нэг цэцэрлэгт хүрээлэн" аяны хэрэгжилтэд хяналт тавьж байна
Тэрбум мод үндэсний хөтөлбөрийн хүрээнд Хэнтий аймгийн хэмжээнд “Нэг байгууллага-нэг цэцэрлэгт хүрээлэн” аяныг өрнүүлж байгаа билээ. Тус аяны хүрээнд төрийн байгууллагуудад нийтийн эзэмшлийн ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнг хуваарилж усалгаа, арчилгааг хариуцуулсан бөгөөд тус ажлын явцыг сайжруулах хяналт тавих зорилгоор 23 гэрээт ажилтныг сум бүрт ажиллуулж байна.
Гэрээт ажилтнууд сар 2-3 удаа тухайн байгууллагуудыг хариуцсан талбайдаа хэчнээн мод тарьж, хэрхэн услааж, арчилж байгаад хяналт тавьж, тайланг аймгийн БОАЖГ-т сар бүр хүргүүлж, гүйцэтгэлээр урамшуулал авч байхаар шийдвэрлэсэн.
Тэгвэл үүний дагуу тавдугаар сард сум байгууллагууд хариуцсан ногоон байгууламжаа хэрхэн арчилсан талаарх мэдээллийг хүргэж байна. Гэрээт ажилтнууд тогтмол хяналт тавьснаар төрийн байгууллагуудын идэвх санаачилга нэмэгдэж, хариуцсан талбайдаа тогтмол услагаа, арчилгаа хийж, орчныг нь цэвэрлэж байгаа нь модны ургалтад эерэг нөлөө үзүүлж байгаа юм.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж