Хэнтий аймгийн шинэ Өндөрхаан хорооллын оршин суугчдаас тус хороололд шинээр баригдахаар төлөвлөгдсөн орон сууц нь барилга хоорондын зай хэт ойртсон, үзэгдэх орчныг хязгаарлахаар байгаад эсэргүүцэж, аймгийн удирдлагуудад хүсэлтээ ирүүлсэн байна.
Үүнийг дагуу аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, аймгийн Ерөнхий архитектор Ш.Ариунболор, ГХБХБГ, “Хэнтий орон сууц” ОНӨААТҮГ-ын удирдлагуудтай хуралдаж дараах шийдвэрийг гаргажээ.
Үүнд:
1. Тус барилгыг гүйцэтгэгч компани нь анх зарлагдсан хэмжээнээс хэтрүүлэн зураг төсвийг сунгаж, талбайн нормыг зөрчсөн тул гэрээг цуцлах, гэрээ цуцалсан шийдвэрийг гүйцэтгэгч компанид албан ёсоор мэдэгдэхийг “Хэнтий орон сууц” ОНӨААТҮГ-ын даргад даалгалаа.
2. Тухайн талбай дээр хүүхдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор жишиг спортын тоглоомын талбай, авто зогсоол, ногоон байгууламж байгуулахаар шийдвэрлэсэн бөгөөд шаардагдах төсвийг Хэрлэн сумын ИТХ-ын төлөөлөгчдийн 2024.06.12-ны өдрийн хуралдаанаар батлууллаа.
Холбоотой мэдээ