Гиннесийн амжилтыг хамтдаа шинэчилцгээе!

Гиннесийн амжилтыг хамтдаа шинэчилцгээе!

Гиннесийн амжилтыг хамтдаа шинэчилцгээе!

Монгол улсаараа бахархаж төрийн далбаагаа мандуулах боломж Монгол хүн бүрд байдгийн тод жишээг мөрөөдөлдөө хөтлөгдөж 14,000 км замыг амжилттай туулсан дугуйчин залуу, Төрийнхөө далбааг дэлхийн дээвэрт мандуулж, Монгол хүний эр зориг, тэсвэр хатуужлыг дэлхий дахинаа бататган харуулах маш том зорилгыг тавьж хүчилтөрөгчийн маскгүй Эверестийн оргил дээр амжилттай гарч чадсан уулчин залуус, 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнд хөлс хүч хөдөлмөрөө зориулсан тамирчид гээд дурдаад байвал дуусашгүй олон залуучууд дэлхийд Монгол гэдэг нэрээ өргөж харууллаа. Тэдний зүрх сэтгэлд Монголоо гэсэн омогшил, бахархал харин гарт нь Монгол улсын төрийн далбаа хамт байсан.

Биднийг Монгол хүн гэдгийг илэрхийлдэг ондоошлын орхиж үл болох хэсэг бол мэдээж Монгол Улсын төрийн далбаа юм. Хэдхэн жилийн өмнө үндэсний баяр наадмаараа бид төрийн далбаагаараа гоёж албан байгууллага бүр төрийн далбаагаа мандуулдаг байсан ч жил ирэх тусам багассаар байгаа нь харамсалтай. Монгол улсын төрийн далбаа нь Монгол ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, тусгаар тогтнол, эв найрамдал, цог хийморийн бэлгэдэл тул бид Төрийн далбаагаа хүндэтгэн бахархаж, дэлхийд сурталчлан таниулах хүндэт үүргийг бүгд хүлээсэн билээ.

Энэхүү хүлээсэн үүргээ Нэкст Групп ХХК-н залуус хэрэглэгч үйлчлүүлэгч болон та бүхэнтэй хамтран биелүүлэхээр “Мину Монголын Далбаа” нөлөөллийн аяныг зарлаж Монгол орон даяар дахин эерэг өөрчлөлтөд түүчээлэх уриалга дэвшүүллээ.

Уг уриалгын үндсэн зорилго нь Монгол Улсын иргэн бүрд Төрийн далбаагаараа бахархах сэтгэгдэл төрүүлэхэд оршиж байгаа бөгөөд “Уулан дээр дэлгэсэн хамгийн том төрийн далбаа” Гиннесийн амжилтыг шинэчлэн тогтоох юм.

Монгол хүний ур ухаанаар эх орондоо 4,050 МкВ Төрийн далбааг бүтээх их үйлсийг дэмжиж оролцохыг хүсвэл дараах холбоосоор орж мэдээлэл авна уу!

Холбоос:

https://next.mn/mypridemysign

МИНУ МОНГОЛЫН ДАЛБАА ҮҮРД МАНДАН БАДРАГ!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 1 минутын өмнө 139.5.217.143

Орк сэтгэл мөн бөх бн аа.

Avatar

JaimeShine 16 минутын өмнө 109.248.205.130

Халуун охид таныг хүлээж байна –– https://news.mn@ok.me/95WG1?2739374

Avatar

Асуулт 1 цагийн өмнө 66.181.189.123

Монгол Улсын хөгжилд ямар хэрэгтэй, ач холбогдолтой юм бэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж