Хятад, Орос тэнгисийн цэргийн хамтарсан сургуулилалт хийж байна

Хуучирсан мэдээ: 2024.07.17-нд нийтлэгдсэн

Хятад, Орос тэнгисийн цэргийн хамтарсан сургуулилалт хийж байна

Хятад, Орос тэнгисийн цэргийн хамтарсан сургуулилалт хийж байна

"NATO"-гийн холбоотнууд Оросын түрэмгийллийг Бээжин дэмжиж байгаа гэж мэдэгдсэнээс хэдхэн хоногийн дараа Орос, Хятадтай хамтран тэнгисийн цэргийн сургуулилалт хийж эхэллээ. Бээжин "NATO"-гийн мэдэгдлийг буруутгаж байсан ч Оростой хамтран сургуулилалт хийж буй нь олон улсын нөхцөл байдалтай ямар ч хамаагүй гэж мэдэгдсэн байна.

Хятадын Батлан хамгаалах яамны мэдэгдсэнээр хоёр орны тэнгисийн хүчин Ням гаригт Номхон далайн баруун болон хойд хэсэгт эргүүл хийсэн аж.

Сургуулилалт Ням гаригт Гуандун мужийн эргээс эхэлсэн бөгөөд долдугаар сарын дунд хүртэл үргэлжлэх төлөвтэй байна. Энэ нь аюулгүй байдал, энх тайван, тогтвортой байдлыг хамгаалах тэнгисийн хүчний чадварыг нэмэгдүүлэх зорилготой гэж Хятадын төрийн "CCTV" агентлаг мэдээлжээ.

Өнгөрсөн долоо хоногт "NATO"-гийн холбоотон орнууд Хятадыг буруутгасан учир хурцадмал байдлыг нэмэгдүүлэхийн тулд Оростой хамтран ажиллаж байна гэж барууны шинжээчил үзэж буй. Мөн Хятад улс цөмийн зэвсэг болон сансрын төвийг зэвсэг болгон ашиглахаар бэлтгэж байна гэж буруутгав.

Эх сурвалж: XINHUA 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж