Улсын нэгдүгээр төв эмнэлгийн дэргэд Эс эд эрхтэн шилжүүлэн суулгах төв байгуулахаар төлөвлөсөн. Бүтээн байгуулалтын ажил нь 2024 оны дөрөвдүгээр сараас эхлэх байсан ч өнөөдрийг хүртэл эхлүүгүй байгаа юм. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэх компанийг сонгон шалгаруулж, дууссан байна.
УИХ-ын чуулганаар 2024 оны төсвийг баталж, өвөл дуусч дулаарангуут ажлаа эхэлнэ гэдгийг албаныхан мэдээлж байв. Сангийн яамнаас энэ төслийг гурван жилийн хугацаанд хийнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Нийт 140 тэрбумын төсөвт өртгөөс энэ жил 40 тэрбумыг төсөвт суулгасан.
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн зүүн байрны арын хэсгийг мэргэжлийн хяналтын байгууллагаас 2010 онд энэ байранд эмчилгээ, үйлчилгээ явуулах боломжгүй гээд акт тогтоосны үндсэн дээр барилгыг нураасан байна. Одоо машины зогсоолоор ашиглаж буй.
Тэр газар дээр өргөтгөлийг барихаар зураг төслийг нь хийж байгаад сүүлд орчин үеийн эмнэлгийн стандартад нийцсэн зураг төслийг БНСУ-ын компаниар гүйцэтгүүлжээ.
Өнгөрсөн 2020 онд сонгуулийн өмнө тус эмнэлгийн даргаар Т.Мөнхсайхан ажиллаж байхдаа тушаал гаргаж, эмнэлгийн барилгын зураг дээр ТЭЗҮ буюу бүх цогц ажлыг хийж, Засгийн газарт өргөн барьснаар энэ бүтээн байгуулалт 2020-2024 оны МАН-ын хөтөлбөрт багтжээ. Өмнөх жилүүдэд энэ барилгын ажил яригддаг байсан ч гэсэн улсын төсөвт 140 тэрбум төгрөгийг суулгах боломжгүй байсан. Харин энэ жил энэ төрлийн эмчилгээний хэрэгцээ шаардлага их байдаг гэдгийг ойлгож, ар гэрийнхний хүсэлт их байдаг гэдгийг Засгийн газрын түвшинд дэмжсэн.
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эмч мэргэжилтнүүд долоо хоногт нэг удаа элэг, бөөр шилжүүлэн суулгах, сард нэг удаа үүдэл эс шилжүүлэн суулгах нөөц боломжтой гэдгийг учирлаж байв. Тиймээс тус эмнэлгийн дэргэд байгуулах Эс эд эрхтэн шилжүүлэн суулгах төвийг байгуулснаар олон хүний алтан амийг аврах боломжтой болно гэдгийг эмч нар хэлж байсан юм.
ӨНДӨР ӨРТӨГТЭЙ ХАГАЛГААГ ЭХ ОРОНДОО ХЯМД ЗАРДЛААР ХИЙЛГЭХ БОЛОМЖТОЙ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн ерөнхий захирал Б.Хишигжаргал:
-Монгол Улс эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг 2006 оноос хэрэгжүүлж, анх бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг хийсэн. Мөн 2011 онд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг нэвтрүүлсэн бол 2014 онд үүдэл эс, ясны чөмөг шилжүүлэн суулгах мэс заслыг Монголдоо анхлан манай эмнэлэгт нэвтрүүлээд явж байна. Манай эмнэлэгт 2011 онд Эрхтэн шилжүүлэн суулгах төв буюу тасгийг байгуулж, бөөр шилжүүлэн суулгах хагалгааг 310 хүнд, элэг шилжүүлэн суулгах хагалгааг 220 хүнд, үүдэл эс шилжүүлэн суулгах хагалгааг 36 хүнд хийгээд байна. Ер нь энэ эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлэхэд гадаад харилцаа, сургалт, хөрөнгө оруулалт гээд олон давааг давж, энэ эмчилгээг Монголд анх удаа нэвтрүүлсэн байдаг.
Одоо мэс заслын багийнхан маань чадваржиж, маш нарийн технологийн хагалгааг хийдэг болсон байна. Цусны донор ондоо, хүүхдээс насанд хүрэгчдэд хийдэг болсон байна.
Үүнтэй холбоотойгоор гадаадад өндөр өртөгтэй энэ төрлийн хагалгаа хийлгэдэг байсан хүмүүс эх орондоо хямд зардлаар ах дүүс, ойр дотныхны хүрээлэлд энэ эмчилгээндээ орж, насан туршдаа эмч нарын хяналтад байх боломжтой болсон гээд маш их дэвшил гарч байгаа. Сүүлийн жилүүдэд анагаах ухааны хөгжил сайжирч, нас баралт буурсан. Ерөнхийдөө эс эд шилжүүлэн суулгах энэ эмчилгээг олон хүнд хийх шаардлага үүсч байна" гэдгийг хэлж байсан юм.
ХАГАЛГААНЫ НЭГ БАГТ ОЙРОЛЦООГООР 60-100 ХҮНИЙ БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ
Эс эд, эрхтэн шилжүүлэх төвийг байгуулахад ажиллахад эмч мэргэжилтэнг хэр бэлтгэсэн талаар тодруулахад Б.Хишигжаргал захирал "Бидний одоогийн нөөц боломжоор явбал эдгээр хүмүүс оочер дугаараа хүлээж чадахгүйгээр амь нас нь эрсдэх аюултай. Бөөр шилжүүлэн суулгах мэс засалд орохын өмнө диализын аппаратанд орж, хүлээж болдог бол элэг шилжүүлэн суулгах мэс засалд цаг хугацаа байдаггүй. Тийм учраас өвтөн, эмч мэргэжилтнүүдийн хооронд үл ойлголцол үүсч, дугаараа наашлуулах хүсэлт маш их ирдэг.
Бидний тооцоогоор Эс эд эрхтэн шилжүүлэх төвийн өргөтгөлийн барилгаа барьчихвал энэ оочер дугаар үүсэхээ болино. Мөн элэг ,бөөр, үүдэл эс, шөрмөс, эд шилжүүлэн суулгах, нүдний эвэрлэг шилжүүлэн суулгах хагалгааг хийж байгаа. Энэ төв ашиглалтад орсноор илүү нарийн зүрх, уушги, нойр булчирхай шилжүүлэн суулгах мэс заслыг хийхээр бэлтгэж байна. Эмч мэргэжилтнүүд суралцаж байгаа.
Бид хүний нөөцийн хувьд айхгүй байгаа. Анхны бөөр шилжүүлэн суулгасан баг хоёр газар зэрэг эрхтэн шилжүүлэх мэс заслыг хийх хүний нөөцөө бэлдсэн.
Элэг шилжүүлэн суулгах багийн анхны эмч нар одоо багшилж, хоёр газар хийх боломжтой болсон Одоо зүрх, уушги, нойр булчирхай шилжүүлэн суулгах эмч нарын багийг тасралтгүй сургаж, БНСУ-ын Асан эмнэлэг, Сөүлийн үндэсний их сургуулийн эмнэлэг, Католикийн их сургуулийн эмнэлэг гээд томоохон эмнэлгүүд дээр хүний нөөцийн сургалтын тогтмол хийж байгаа. Энэ жил Тайванийн цэргийн эмнэлэг дээр сургалтыг хийж буй. Хүний нөөцийн асуудалд огт санаа зовохгүй байгаа" гэсэн юм.
Хагалгааны нэг багт ойролцоогоор 60-100 хүний бүрэлдэхүүнтэй. Энэ үйл ажиллагаанд унтуулгын, инженер техникийн, эрчимт эмчилгээнийхэн, дотрын тасаг, дүрс оношилгооны тасаг гээд эмнэлгийн жижүүрээс эхлээд захирал хүртэл энэ үйлсийн төлөө явж байж энэ хагалгаа амжилттай явдаг гэдгийг хэлж байлаа.
Нэргүй 2024-07-18 102.89.82.251
Харуулах боломжгүй.
ReginaJackson 2024-07-18 188.130.136.75
Харуулах боломжгүй.
LisaSavino 2024-07-18 194.32.229.181
Харуулах боломжгүй.
SamanthaYoung 2024-07-18 46.8.16.4
Харуулах боломжгүй.
AlexisWilliams 2024-07-18 46.8.17.180
Харуулах боломжгүй.
JeanMoore 2024-07-18 46.8.56.92
Харуулах боломжгүй.
CristyTorma 2024-07-18 109.248.13.70
Харуулах боломжгүй.
DianeJones 2024-07-18 109.248.14.178
Харуулах боломжгүй.
CourtneyMercado 2024-07-18 45.90.196.223
Харуулах боломжгүй.
CherylinRangel 2024-07-18 45.11.21.213
Харуулах боломжгүй.
FenixBoyd 2024-07-18 194.34.248.32
Харуулах боломжгүй.
SusanFisher 2024-07-18 188.130.142.52
Харуулах боломжгүй.
CourtneyYoung 2024-07-18 46.8.110.173
Харуулах боломжгүй.
WendyJones 2024-07-18 45.81.136.9
Харуулах боломжгүй.
ChristyMartinez 2024-07-18 188.130.189.137
Харуулах боломжгүй.
MonicaGiles 2024-07-18 46.8.22.75
Харуулах боломжгүй.
PaulaStrange 2024-07-18 188.130.128.48
Харуулах боломжгүй.
KellyLong 2024-07-18 45.86.1.159
Харуулах боломжгүй.
DeniseAlexander 2024-07-18 46.8.23.214
Харуулах боломжгүй.
LisaWalker 2024-07-18 46.8.106.205
Харуулах боломжгүй.
KatherineCruz 2024-07-18 46.8.111.240
Харуулах боломжгүй.
BriiMiller 2024-07-18 95.182.127.97
Харуулах боломжгүй.
AngieMarie 2024-07-18 188.130.136.81
Харуулах боломжгүй.
CarrieSalinas 2024-07-18 95.182.125.153
Харуулах боломжгүй.
LisaLarson 2024-07-18 92.119.193.160
Харуулах боломжгүй.
SamanthaBell 2024-07-18 46.8.11.250
Харуулах боломжгүй.
JenniferPetersen 2024-07-18 194.35.113.52
Харуулах боломжгүй.
AlejandraYoung 2024-07-18 92.119.193.81
Харуулах боломжгүй.
NancyStefanich 2024-07-18 188.130.219.82
Харуулах боломжгүй.
EvelynSparrow 2024-07-18 188.130.218.95
Харуулах боломжгүй.
PattyMobley 2024-07-18 194.34.248.44
Харуулах боломжгүй.
StaceySmith 2024-07-18 109.248.14.242
Харуулах боломжгүй.
MelissaMarion 2024-07-18 109.248.55.32
Харуулах боломжгүй.
GingerJohnson 2024-07-18 95.182.125.102
Харуулах боломжгүй.
VanessaRice 2024-07-18 109.248.139.78
Харуулах боломжгүй.
AngelicaOchoa 2024-07-18 45.86.0.165
Харуулах боломжгүй.
AmandaBjugan 2024-07-18 95.182.124.23
Харуулах боломжгүй.
SarahConway 2024-07-18 95.182.124.53
Харуулах боломжгүй.
TiffanyRoss 2024-07-18 46.8.22.75
Харуулах боломжгүй.
HaleyEberhart 2024-07-18 46.8.107.220
Харуулах боломжгүй.
SarahRoberts 2024-07-18 45.15.72.40
Харуулах боломжгүй.
DoniaLee 2024-07-18 45.84.176.77
Харуулах боломжгүй.
WendyBurney 2024-07-18 46.8.157.232
Харуулах боломжгүй.
KimberlyHenry 2024-07-18 46.8.15.13
Харуулах боломжгүй.
KelliWarren 2024-07-18 95.182.126.88
Харуулах боломжгүй.
JenniferNelson 2024-07-18 188.130.220.153
Харуулах боломжгүй.
TammyMiller 2024-07-18 46.8.16.4
Харуулах боломжгүй.
CarolLan 2024-07-18 109.248.167.184
Харуулах боломжгүй.
AnaPerdomo 2024-07-18 188.130.136.67
Харуулах боломжгүй.
DeepGalica 2024-07-18 194.34.248.198
Харуулах боломжгүй.
DawnSchott 2024-07-18 185.181.246.200
Харуулах боломжгүй.
Rosa Gaspar 2024-07-18 119.73.115.40
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-07-18 103.212.162.46
Хуцдаг сайд энэ салбарыг дахиж авч байхав дээ
Нэргүй 2024-07-18 103.212.162.46
Ерөнхийдөө энэ салбар дампуурсан салбар ямар сайндаа ковидоор нэг хүний эмчилгээнд 8 сая төгрөг зарцуулсан гэж ху
Нэргүй 2024-07-18 103.212.162.46
Хийж байгаа ажлаасаа болдог юм уу манай эмч нар нэг тийм муу програмчлагдсан робот шиг улс шдээ. Хүн гэх сэтгэлгүй бүх зүйлийг болохгүй талаас түрүүлж хардаг. Болгох талаас хөдөлгөх ганц хүч нь бол авлига. Авлигын сэдлийг бол маш бүтээлчээр сэгэнэ шүү дээ. Авлигын сэдэл цухалзуулсан санаа үйлдэл цу
ӨВЧТНҮҮДИЙГ БОДОЖ ЧАНАРТАЙ БАРИХЫГ ХҮСЬЕ. 2024-07-18 103.168.34.84
ӨВЧТЭЙ ХҮМҮҮСИЙГ БОДОЖ КРАНТНААС НЬ ЗЭВТЭЙ УС ГООЖДОГГҮЙ ШУГАМ ДЭЭР НЬ УС ЦЭВЭРШҮҮЛЭГЧ ТАВИХ, ХЯТАДЫН ХОРТОЙ МАТЕРИАЛААР ДОТОР ЗАСЛЫГ НЬ ХИЙЛГҮЙ АВИЛГАЛЫН МӨНГӨӨ БАГАСГААД ХҮНИЙ ТӨЛӨӨ БАРИАСАА. ҮЙЛ ҮР ГЭЖ АЙХТАР ЮМ БАЙДАГ ШҮҮ. ӨӨРӨӨ ТЭР ЭМНЭЛЭГТЭЙ ХЭВТЭХ НЭГ ӨДӨР ИРНЭ ГЭДГИЙГ БОДОЛЦОЖ ЧАНАРТАЙ БАРИХЫГ ХҮСЬЕ.
Нэргүй 2024-07-18 45.134.194.116
доороо ядаж 100 машины зогсоолтой хийгээрээдээ. зогсоол байхгүй газар шүү дээ
Нэргүй 2024-07-18 202.131.246.10
Мундаг хамт олон шүү
CrystalGarcia 2024-07-18 46.8.155.252
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-07-18 202.131.228.82
Hishigjargal sain emch shuu. Amjilt husiye.
DanaMorgan 2024-07-18 31.40.203.99
Харуулах боломжгүй.
Зочин 2024-07-18 202.55.188.99
Эх орондоо хямд зардлаар хийлгэх гэж Монголын мангар эмч нарын туршилтын туулай болсноос гадаадын чадварлаг эмч нарт найдсан нь дээр байх. Гадаад дотоодын сургалт , семинар , хурал завлөлгөөн , төсөл тендер , тоног төхөөрөмж , барилга байшин гээд 34 жил асар их мөнгө үр ашиггүй хулгайчдын идэш боллоо. Тэдгээр хулгайчдаасаа төлбөрийг нь гаргуулж гадаадад эмчлүүлэгсдийн зардалд зориул!!
KathyEckhoff 2024-07-18 188.130.137.158
Харуулах боломжгүй.
Zochin 2024-07-18 66.181.191.248
Эмнэлэг нэмж бариад байдаг ямар ч зогсоол байхгүй. Өнгөрсөн жил Нямбаатар дарга зөвшөөрөлгүй эмнэлгийн хашаанд барилга барьж байсан компаний ажлыг зогсоож, газрыг нь эмнэлэгт шилжүүлсэн. Тэр зогсоолоо бариачээ