Говь-Алтай аймгийн ганц бие залуус "Дөргөн нуурын эрэг дээр 24/7" нэртэй фестивальд оролцож, хосоо олох гэнэ. УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар тус аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа 2022 оноос аймагтаа ганц бие залуучуудын танилцах уулзалтыг санаачилсан. Түүнийг аймгийнхаа залуусыг болзуулахаас өөр ажил хийсэнгүй гэж шүүмжлэх хүмүүс ч бий. Ганц бие залуусын уулзалтад 300 гаруй ганц бие залуус оролцож, 30 гаруй хос төрсөн талаар мэдээлж байв.
Тэгвэл энэ арга хэмжээ үргэлжилж, 2024 оны долдугаар сарын 24-нд Говь-Алтай аймгийн Хөхморьт сум, Дөргөн нуурын хөвөөнд "Дөргөн нуурын эрэг дээр 24/7" нэртэй фестивалийг зохион байгуулахаар бүртгэл явуулж байна. Орон нутгийнхны мэдээлж байгаагаар уг фестивалийг наймдугаар сарын 3, 4-нийг хүртэл хойшлуулсан гэв.
Хосоо хайж буй ганц бие залуус хамтлаг, дуучдын тоглолт үзэж, элсэн дээр кино үзэж, танилцах үдэшлэгт оролцож, загварын шоу сонирхож, тэмцээнд оролцох аж.
Засаг дарга асан О.Амгаланбаатар өмнө нь мэдээлэл хийхдээ "Миний хувьд аймгийн Засаг даргаар томилогдсон цагаас аймгийнхаа 86 багаар явж, нарийн мэргэжлийн эмч нартай хамт иргэдтэй уулзсан. Ингээд явахад улсын хэмжээнд сүүлийн 30 жил огт хүнээ бодсон бодлого алдагдсан байна гэдэг нь харагдсан. Хөдөө багийн иргэдэд эмч үзлэг хийхэд 20, 30 настай залуус цусны даралт ихтэй, огт эмнэлгийн үйлчилгээ аваагүй байх жишээтэй. Үүнээс шалтгаалж аймгийн хүн амын дунд хорт хавдрын өвчлөл их байна.
Цус ойртолт өндөр түвшинд байна.
Мөн иргэдийн хувь хүний хөгжилд огт анхаарч ирээгүй байгаа нь ажиглагдсан. Тиймээс иргэдээс санал хүсэлт авахад залуус хоорондоо танилцаж, уулзах арга хэмжээг зохион байгуулах хүсэлтийг ихээр тавьсан. Энэ оны наймдугаар сарын 12-14-ний өдрүүдэд "Дөргөн нуур" жуулчны баазад Алтайн залуусын чуулга уулзалтыг зохион байгуулах гэж байна. Энэ уулзалтад 300 гаруй хүн бүртгүүлсэн" тухай ярьж байсан юм.
3,548.92






















































Холбоотой мэдээ