О.Амгаланбаатар аймгийн залуусыг болзуулахаас өөр ажил хийсэнгүй

О.Амгаланбаатар аймгийн залуусыг болзуулахаас өөр ажил хийсэнгүй

О.Амгаланбаатар аймгийн залуусыг болзуулахаас өөр ажил хийсэнгүй
Говь-Алтай аймгийн ганц бие залуус "Дөргөн нуурын эрэг дээр 24/7" нэртэй фестивальд оролцож, хосоо олох гэнэ. УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар тус аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа 2022 оноос аймагтаа ганц бие залуучуудын танилцах уулзалтыг санаачилсан. Түүнийг аймгийнхаа залуусыг болзуулахаас өөр ажил хийсэнгүй гэж шүүмжлэх хүмүүс ч бий. Ганц бие залуусын уулзалтад 300 гаруй ганц бие залуус оролцож, 30 гаруй хос төрсөн талаар мэдээлж байв.
Тэгвэл энэ арга хэмжээ үргэлжилж, 2024 оны долдугаар сарын 24-нд Говь-Алтай аймгийн Хөхморьт сум, Дөргөн нуурын хөвөөнд "Дөргөн нуурын эрэг дээр 24/7" нэртэй фестивалийг зохион байгуулахаар бүртгэл явуулж байна. Орон нутгийнхны мэдээлж байгаагаар уг фестивалийг наймдугаар сарын 3, 4-нийг хүртэл хойшлуулсан гэв.
 Хосоо хайж буй ганц бие залуус хамтлаг, дуучдын тоглолт үзэж, элсэн дээр кино үзэж, танилцах үдэшлэгт оролцож, загварын шоу сонирхож, тэмцээнд оролцох аж.
Засаг дарга асан О.Амгаланбаатар өмнө нь мэдээлэл хийхдээ "Миний хувьд аймгийн Засаг даргаар томилогдсон цагаас аймгийнхаа 86 багаар явж, нарийн мэргэжлийн эмч нартай хамт иргэдтэй уулзсан. Ингээд явахад улсын хэмжээнд сүүлийн 30 жил огт хүнээ бодсон бодлого алдагдсан байна гэдэг нь харагдсан. Хөдөө багийн иргэдэд эмч үзлэг хийхэд 20, 30 настай залуус цусны даралт ихтэй, огт эмнэлгийн үйлчилгээ аваагүй байх жишээтэй. Үүнээс шалтгаалж аймгийн хүн амын дунд хорт хавдрын өвчлөл их байна.
Цус ойртолт өндөр түвшинд байна.
Мөн иргэдийн хувь хүний хөгжилд огт анхаарч ирээгүй байгаа нь ажиглагдсан. Тиймээс иргэдээс санал хүсэлт авахад залуус хоорондоо танилцаж, уулзах арга хэмжээг зохион байгуулах хүсэлтийг ихээр тавьсан. Энэ оны наймдугаар сарын 12-14-ний өдрүүдэд "Дөргөн нуур" жуулчны баазад Алтайн залуусын чуулга уулзалтыг зохион байгуулах гэж байна. Энэ уулзалтад 300 гаруй хүн бүртгүүлсэн" тухай ярьж байсан юм.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

JaimeShine 47 минутын өмнө 109.248.205.130

Халуун охид таныг хүлээж байна _____ https://news.mn@ok.me/95WG1?2739310

Avatar

SarahHuang 2 цагийн өмнө 95.182.125.71

Халуун охид таныг хүлээж байна -> https://news.mn@ok.me/95WG1?2739310

Avatar

ОРОН НУТАГ 3 цагийн өмнө 202.70.34.115

энэ маш чухал арга хэмжээ шүү, хөдөө орон нутагт залуус хосоо олж гэр бүл болж, үр хүүхэдтэй болсноор эзэнтэй болно шүү дээ. ДЭМЖИЖ БНА ………. АРГАГҮЙ ЗӨВ БОДЛОГО

Avatar

Сокол 1 минутын өмнө 66.181.177.71

Төр засагт Энэ мэт алсын хараа хэрэгтэй юм

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 103.168.34.31

ГОВЬ-АЛТАЙ ТЭМБҮҮГЭЭРЭЭ УЛСАД ТОЛГОЙ ЦОХИЖ ЯВАА…ЭНД АВГАЙДАА ХАЯГДСАН АРХИЧИД ЭХНЭР ОЛДДОГГҮЙ ХУЛГАЙЧ ХҮНТЭЙ ТААРДАГГҮЙ ШУЛАМ ХҮҮХНҮҮД ӨӨР ХЭН ОЧИХОВ ДЭЭЭ ТЭР ГАЗАРТАА ХОГОН ДАЛАЙ БОЛГООД БУЦДАГ НОЙЛ БАЙХГҮЙ ИНЭЭДТЭЙ НИЛ БААС ШЭЭС ТЭР АМГАЛАНБААТАРЧ АВГАЙГҮЙ ГОЗОН БИЕ ДУРАК ШҮҮ ДЭЭ… НУТГИЙНХАН ИХ ЦЭЭРЛЭЖ БАЙНАЛЭЭ…КККК

Avatar

StephanieMao 5 цагийн өмнө 46.8.193.111

Халуун охид таныг хүлээж байна >>>> https://news.mn@ok.me/95WG1?2739310

Avatar

ИХ МОНГОЛЫН УСАН ГҮЗЭЭТ 6 цагийн өмнө 202.21.110.94

ЦАГ ҮЕЭ ОЛСОН МАШ ОНЦГОЙ АРГА ХЭМЖЭЭГ НОЁН О. АМГАЛАНБААТАР ТА САНААЧИЛЖЭЭ. ЭНЭ АРГА ХЭМЖЭЭН ДЭЭРЭЭ МЕКСИКИЙН НОБЕЛИЙН ШАГНАЛТ ЗОХИОЛЧ ГАРСИА МАРКЕСИЙН БИЧИЖ АГУУ ХӨРВҮҮЛЭГЧ АКИМ ГУАЙ ОРЧУУЛСАН " ЗУУН ЖИЛИЙН ГАНЦААРДАЛ " НОМЫГ ЗАЛУУЧУУДАД ТАНИЛЦУУЛЖ БОРЛУУЛВАЛ ИЛҮҮ ҮР ДҮНТЭЙ БОЛОХ БАЙХ……..

Avatar

Зочин 6 цагийн өмнө 66.181.161.19

The brothel which named Durgun nuur.

Avatar

СОГТУУ МОНГОЛ 5 цагийн өмнө 202.21.110.94

You're yourself real brothel.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж