Нэгэн эмэгтэй Киану Ривзийн 4 хүүхдийг төрүүлсэн гэв

Нэгэн эмэгтэй Киану Ривзийн 4 хүүхдийг төрүүлсэн гэв

Нэгэн эмэгтэй Киану Ривзийн 4 хүүхдийг төрүүлсэн гэв

Нэгэн эмэгтэй Холливүүдийн алдарт жүжигчин, үзэгчдийн сайн мэдэх "Matrix" цувралын гол дүр Киану Ривзийн дөрвөн хүүхдийг төрүүлсэн гэж мэдэгджээ. Мөн жүжигчин Ривзээс сар бүр гурван сая ам.доллар тэтгэмж хүссэн байна. Үүнийг Ривз няцааж, хэзээ ч тухайн эмэгтэйтэй уулзаж байгаагүй гэж мэдэгджээ.

Сала гэгч эмэгтэйн мэдээлснээр, Ривз түүнтэй 1988 оноос 2006 он хүртэл дотно харилцаатай байсан гэв. Мөн тэд хамтдаа 21-25 насны дөрвөн хүүхэдтэй болсон бөгөөд Ривз жинхэнэ эцэг нь мөн гэж хэлсэн байна. Ривзийн хувьд цуурхлаас хол нам гүм амьдардаг бөгөөд өөрт нь дөрвөн хүүхэд байдаг гэх эмэгтэйг "Хэзээ ч харж байгаагүй юм байна" гэжээ. Салагын хувьд хүүхэд тус бүрийн тэтгэмжийг нөхөж авах хүсэлтэй байгаа бөгөөд нэг хүүхдийн 150,000 ам.доллар нэхэмжилжээ. Мөн Сала өөртөө гурван сая ам.долларын нэхэмжлэл гаргуулахыг хүссэн. Сала хамгийн анх 2020 онд Ривзийн хүүхдүүдийг төрүүлсэн гэж хэлснээр олны анхааралд орсон юм.

Ривз цуурхлыг няцааж, Салаг шүүхэд дуудсанаар учир нь тайлагджээ. Шүүхээс төрсөн эцэг мөн эсэхийг нь тодруулах шинжилгээ өгөхийг Ривз даатгасан байна. Ривз шинжилгээ өгснийхөө дараа Салагын дөрвөн хүүхдийнх нь эцэг биш болох нь тогтоогджээ. Гэсэн хэдий ч Сала эцэг тогтоох шинжилгээг одоо хүртэл үгүйсгэдэг бөгөөд Ривзтэй хамт нэг хотод төрж өссөн, мөн тэр хотдоо үерхэж байсныг батлах нотлох баримтууд байгаа гэж хэлсэн юм. Салагаас нотлох баримтуудыг асуухад бүгд хуурамч байсан бөгөөд Ривзийг дөрвөн настайгаасаа хойш мэддэг гэж хэлсэн байна.

Үнэн хэрэгтээ, Ривз одоогийн найз охинтойгоо учрахаас өмнө жүжигчин Саймтай 1999 онд үерхсэн байдаг. Хосууд мөн хүүхэдтэй болох байсан ч харамсалтайгаар энджээ. Хүүхдээ алдсан шаналлаас болж тэд хэсэг салсан бөгөөд 2001 онд Саймс авто осолд орсон байдаг. Ривз хайртай эмэгтэйгээ хүүхдийнхээ булшны хажууд оршуулсан бөгөөд олон жил ганцаараа амьдарсан юм.

Эх сурвалж: NEWS20

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

JaimeShine 1 минутын өмнө 109.248.205.130

Халуун охид таныг хүлээж байна >>>> https://news.mn@ok.me/95WG1?2739309

Avatar

SarahHuang 3 цагийн өмнө 95.182.125.71

Халуун охид таныг хүлээж байна –> https://news.mn@ok.me/95WG1?2739309

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 202.55.188.125

байна худлаа гүтгэж амьдардаг хүүхнүүдийг цаазаар авдаг болхоор байнө

Avatar

StephanieMao 4 цагийн өмнө 46.8.193.111

Халуун охид таныг хүлээж байна _____ https://news.mn@ok.me/95WG1?2739309

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж