Зеленский: Путинтэй уулзахыг хүсч байна

Хуучирсан мэдээ: 2024.07.17-нд нийтлэгдсэн

Зеленский: Путинтэй уулзахыг хүсч байна

Зеленский: Путинтэй уулзахыг хүсч байна

Украины ерөнхийлөгч Зеленский удахгүй болох энхийн бага хуралд Оросын ерөнхийлөгч Путинг оролцохыг хүсч байна. Гэвч Зеленскийн хүсэлтийг Кремль "бүтэхгүй санаа" гэжээ.

Украины энх тайвны асуудлаарх анхдугаар бага хурал өнгөрсөн зургадугаар сард Швейцарьт болсон. Олон арван төр, засгийн тэргүүн уригдсан ч Оросыг уриагүй юм.

Тэгвэл ирэх арваннэгдүгээр сард хоёр дахь бага хурлыг зохион байгуулж, шударга ёс, энх тайвны төлөөх төлөвлөгөөгөө Зеленский танилцуулахыг хүсч байна. Мөн тус хуралд Оросыг оролцохыг Зеленский хүсч буйгаа мэдэгджээ.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков орон нутгийн хэвлэл мэдээлэлд хариулт өгч, анхдугаар энх тайвны бага хурал илт бүтэлгүйтсэн, ямар ч үр дүнгүй болсон гэв. Мөн дахин энх тайвны бага хурал зохион байгуулж, ямар шийдэлд хүрэх гээд байгааг нь мэдэхгүй байна гэж Зеленскийг тохуурхсан байна. Оросын хувьд Украин "NATO"-д элсэх бодлоо хаяж, оросын эзэмшилд орсон газар нутгаасаа татгалзах хүртэл Кремль ямар ч энх тайвны бага хурал, энхийн хэлэлцээрт орохгүй гэдгээ мэдэгджээ.

Эх сурвалж: Associated Press

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж