Оросын Ростов атомын цахилгаан эрчим хүчний блокт доголдол гарсны улмаас унтарсан гэж "UNN" агентлаг мэдээлэв. Тус цахилгаан станцын автомат хамгаалалтын систем нь эрчим хүчний нэгжүүдийн нэг нэгжийг нь унтраасан байна.
Зарим инженерүүдийн үзэж буйгаар турбин генераторын эвдрэл гарсны улмаас автомат хамгаалалтын системд нөлөөлсөн гэжээ.
Оросын цөмийн энергийн компани болох Росатомын мэдээлснээр цацрагийн хэмжээ хэвийн байгаа тул иргэдийг тайван байхыг уриалсан байна. Ростов атомын цахилгаан станцад үүсэн асуудлыг шийдвэрлэх журмаар Оросын өмнөд хэсгийн 1.5ГВт-ын эрчим хүчний хэрэглээг түр хязгаарлажээ.
Үүнээс болж Астра Краснодар хотын 100 гаруй цахилгааны дэд станц ажиллахгүй болсон. Цахилгаангүй болсон хотын 150 орчим гэрлэн дохио ажиллахгүй болсон ба хэд хэдэн гудамж цахилгаангүй болжээ.
Түүнчлэн Буриадын Гусиноозерская усан цахилгаан станцын гурван эрчим хүчний блокийн хоёр нь санамсаргүйгээр унтарсан. Цахилгаан тасрахаас өмнө тус усан цахилгаан станцад дэлбэрэлт болж, гал гарч байсныг нутгийн иргэд орон нутгийн хэвлэлд мэдээлсэн байна. Одоогийн байдлаар дэлбэрэлт ямар шалтгааны улмаар гарсныг албан ёсоор мэдээлээгүй байна.
Эх сурвалж: UNN
Холбоотой мэдээ