Английн шигшээ багийн дараагийн босс хэн бэ? 

Английн шигшээ багийн дараагийн босс хэн бэ? 

Английн шигшээ багийн дараагийн босс хэн бэ? 

Английн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Гарет Саутгейт найман жил, 102 тоглолтын дараа ажлаа хүлээлгэн өгч, гавьяаныхаа амралтад гарлаа. Тэрбээр өнгөрсөн Ням гаригт шигшээ багаа удирдан Еврогийн финалд тоглосон ч 1-2 гэсэн харьцаатай Испанийн шигшээд хожигдсон билээ. Угтаа түүнийг 2026 оны дэлхийн аваргыг дуустал ажиллах боломжийг үлдээсэн ч Саутгейт өөрөө хүссэнгүй.

Английн шигшээ Саутгейтын удирдлага дор найман жилийн өнгөрүүлэхдээ 2020 болон 2024 оны Еврогийн финалд хүрч, дэлхийн аваргын хагас шигшээ болон шөвгийн наймд тус бүр нэг удаа шалгарчээ. Харамсалтай нь нэг ч цом хүртэж чадсангүй.

Тэгвэл Английн шигшээ багийн дараагийн дасгалжуулагч хэн болох вэ? Дараах хувилбарууд яригдаж байна.

ЛИЙ КАРСЛИ

Английн 21 хүртэлх насны шигшээ багийн дасгалжуулагч Лий Карслигийн нэр яригдаж байна. Гэхдээ ирэх зун болтол ажиллуулах яриа гарчээ. Тэрбээр Английн хөлбөмбөгийн холбоотой удаан хугацаанд хамтарч ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн жил 21 хүртэлх насны шигшээ багийг удирдан залуучуудын Европын аваргад түрүүлсэн.

Гарет Саутгейт ч 2013-16 оны хооронд Английн 21 хүртэлх насны шигшээ багийг удирдаж байгаад үндсэн баг руу дэвшсэн түүхтэй.

Өнгөрсөн жил, 50 настай Карслид Ирландын шигшээ багийн ахлах дасгалжуулагч болох санал тавьсан ч татгалзсан билээ.

ПЕП ГВАРДИОЛА

Английн хөлбөмбөгийн холбоо ирэх зун Пеп Гвардиолаг урвуулах гэж хичээнэ. Испани мэргэжилтний Манчестер Сититэй байгуулсан гэрээ 2025 онд дуусах учиртай. Барселона, Байерн Мюнхен, Манчестер Сити гээд дэлхийн том клубуудыг удирдаж, бүхий л цомд түрүүлсэн туршлагатай эрхэм шинэ сорилт хүсч, шигшээ баг дасгалжуулахыг үгүйсгэхгүй.

ЭДДИ ХАУ

Ньюкаслын босс Борнмутыг дасгалжуулж байхдаа л Английн шигшээ багийн дараагийн менежер гэж яригдаж байв. Хэдий Ньюкаслтай сайн амжилтыг үзүүлж байгаа ч Английн шигшээг удирдах саналаас татгалзана гэдэг хэцүү. Өдгөө 46 настай тэрбээр 2027 он хүртэл Ньюкаслыг удирдах гэрээтэй.

ЮРГЕН КЛОПП

Яг одоо ажилгүй яваа хамгийн шилдэг дасгалжуулагч бол энэ эрхэм. Хөлбөмбөгөөс нэг хэсэгтээ завсарлаж, амралт хүссэн Клоппыг Английн хөлбөмбөгийн холбоо хэрхэн ятгах вэ гэдэг нь сонирхолтой. Түүнийг Америк болон Германы шигшээ багууд мөн дасгалжуулагчаараа авах хүсэлтэй буй.

МАУРИЦИО ПОЧЕТТИНО

Энэ зун ажилгүй болсон хүмүүсийн нэг бол Почеттино. Цагтаа Тоттенхэм, ПСЖ, Челсиг удирдаж байсан тэрбээр саяхан Манчестер Юнайтедтай нэр холбогдсон ч Эрик тен Хагийн гэрээг сунгасан.

Лондонд төвхнөсөн Почеттино Саутгейтын залгамжлагчаар хүчтэй яригдаж байна.

ГРАМ ПОТТЕР

Брайтонд байхдаа шилдэг ирээдүйтэй дасгалжуулагч гэгдэж байсан Поттер Челсиг удирдаж буруу алхам хийсэн. Ердөө долоохон сар Челсиг удирдаж эцэст нь ажлаа өгсөн түүхтэй. Гэхдээ л Англидаа хүндлэгдсэн нэгэн. Түүнд Шведийн шигшээг удирдах боломж байсан ч өөрөө хүсээгүй. Мөн Аяакс, Лэйстертэй нэр холбогдоод амжсан. Магадгүй Английн шигшээ багийн саналыг хүлээж одоог хүртэл ажилгүй яваа байх.

ТОМАС ТУХЕЛЬ

Ажил хайж яваа дараагийн мэргэжилтэн бол Томас Тухель. Челситэй УЕФА Аваргуудын лигт түрүүлж, Байерн Мюнхенийг өнгөрсөн улирал удирдсан тэрбээр ажлаа өгсөн. Германы баг түүнийг үлдээхийг хүссэн ч өөрөө хүссэнгүй. Гэхдээ эх сурвалжуудын мэдээлснээр Тухель Английн шигшээ багийн ажлыг сонирхохгүй байгаа гэнэ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

JaimeShine 1 минутын өмнө 109.248.205.130

Халуун охид таныг хүлээж байна ~~~~~ https://news.mn@ok.me/95WG1?2739274

Avatar

SarahHuang 2 цагийн өмнө 95.182.125.71

Халуун охид таныг хүлээж байна ~~~~ https://news.mn@ok.me/95WG1?2739274

Avatar

StephanieMao 5 цагийн өмнө 46.8.193.111

Халуун охид таныг хүлээж байна >>> https://news.mn@ok.me/95WG1?2739274

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж