Допингт бүдэрсэн бөхийн нэрийг яаран зарлаж болохгүй!

Хуучирсан мэдээ: 2024.07.17-нд нийтлэгдсэн

Допингт бүдэрсэн бөхийн нэрийг яаран зарлаж болохгүй!

Допингт бүдэрсэн бөхийн нэрийг яаран зарлаж болохгүй!

Үндэсний их баяр наадам өндөрлөж, допингийн асуудал олны анхаарлыг татаж эхлэв. Жил бүр маргаан дагуулдаг эл асуудлыг цэгцлэхээр энэ жилээс эхлэн бөх, харваачдын шинжилгээний сорьцыг БНСУ руу бус Герман руу илгээж, гурав хоногийн дотор хариуг нь хүлээн авдаг болсон. Тэгвэл өчигдөр/2024.07.16/ Баяр наадмыг зохион байгуулах хорооны бөхийн салбар хороонд нийт 48 хүний хариу ирсэн аж. Одоогоор хэчнээн хүний шинжилгээний хариу эерэг, сөрөг гарсан нь тодорхойгүй байна.

Өнгөрсөн жилүүдийн алдаа, дутагдлыг харвал албаны хүмүүс мэдээлэл хийхээс өмнө нэрсийг хэвлэл мэдээллээр ил зарладаг байсан нь процессын маш том алдаа байв. Үүний улмаас эрх нь зөрчигдсөн бөхчүүд спортын арбитрт хандаж, ялалт байгуулах, барилдах эрхээ хасуулаагүй тохиолдлууд ганцаар тогтохгүй.

Монгол Улс 2022 онд допингийн эсрэг үндэсний дүрмээ баталсан. Харамсалтай нь энэ дүрмийн хэрэгжилт маш муу байгаа нь нууц биш.

Допингтой нэр холбогдсон л бол хэвлэл мэдээллээр яллах, тайлбар хийх боломжийг олгодоггүй. Угтаа дүрмэндээ шинжилгээнд бүдэрсэн бөхөд эхэлж өөрт нь мэдэгдэж, хариутайгаа танилцах, хүлээн зөвшөөрөх хугацаа өгөх эсвэл Б сорьцоо шинжлүүлэх эрхийг нь олгох ёстой. Үр дүнгийн удирдлага гэдэг арга хэмжээг авах ёстой. Энд тамирчны тайлбарыг сонсох, ямар шийтгэл оноох вэ гэдгийг шийднэ.

Хэрэв гаргасан шийдвэртэй санал нийлэхгүй бол давж заалдах эрх нь бий. Энэ бүх процессын хугацаанд тухайн тамирчны эрхийг түдгэлзүүлдэг.

Уг дүрмийн 14.9 дээр "Үндэсний допингийн эсрэг байгууллага нь “Үр дүнгийн удирдлагын олон улсын стандарт”-ын дагуу тамирчин болон бусад этгээд, энэ дүрмийн 14.2-т заасны дагуу зохих допингийн эсрэг байгууллагад мэдэгдсэний дараа дүрэм зөрчсөн тухай мэдэгдэл хүлээн авсан тамирчин, хориотой бодис, хориотой арга, дүрэм зөрчигдсөн нөхцөл байдал, зөрчлийн шинж чанар болон тухайн тамирчинд түр түдгэлзүүлэх шийтгэл оноосон талаар олон нийтэд мэдээлж болно" гэж заажээ.

Өөрөөр хэлбэл, допингийн шинжилгээнд бүдэрсэн тамирчин, бөхийн мэдээллийг баяр наадмын зохион байгуулах хорооны бөхийн салбар хороо ил зарлаж болно. Гагцхүү эрхийг нь түр түдгэлзүүлсэн гэдгийг олон нийтэд сайтар ойлгуулж, цааш процесс үргэлжилнэ гэдгийг сануулах хэрэгтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ТэнэглэлТэнэглэл
10
ХахаХаха
6
ЗөвЗөв
4
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж