“NATO”-гийн дээд хэмжээний уулзалт гурван өдөр үргэлжилж өнгөрсөн Пүрэв гаригт Вашингтонд өндөрлөсөн. Гишүүн орнуудын удирдагчид Украины төлөөх тусламжаа улам нэмэгдүүлнэ гэх амлалтаа зарлаж, ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг тус эвсэл Украины "ялах үндэс суурь"-г тавьж байна гэж мэдэгдсэн. Гэвч Украин "NATO”-д элсэх эсэх нь тодорхойгүй хэвээр.
“NATO”-гийн гишүүн орнуудын удирдагчид ирэх онд Украинд 40 тэрбум еврогийн тусламж үзүүлэх болсон. Мөн Украинтай харилцаагаа бэхжүүлэхийн тулд "NATO”-гийн өндөр албан тушаалтныг Киевт томилохоор тохиролцон, тунхаглал гаргажээ.
Дээд хэмжээний уулзалтын үеэр Столтенберг үг хэлэхдээ, Украиныг тус эвслийн гишүүнээр элсүүлэхийг дэмжиж буйгаа илэрхийлэв. Тэрбээр "Бид тэднийг NATO-д элсэх эргэлт буцалтгүй замд үргэлжлүүлэн дэмжих болно. Хэзээ вэ гэдэг асуудал биш” гэжээ. Мөн "NATO”-гийн тэргүүн Хятадыг Оросын Украины эсрэг дайны шийдвэрлэх хүчин гэж нэрлэсэн.
Тэрбээр Бээжинг цэргийн зориулалттай болгож болох тоног төхөөрөмжийг Орост нийлүүлэхгүй байхыг уриалсан юм.
Японы ерөнхий сайд Кишида Фумио болон Өмнөд Солонгос, Австрали, Шинэ Зеландын удирдагчид Пүрэв гаригт Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзаж, цаашид дэмжлэг үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов. Эдгээр дөрвөн улсыг Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь "NATO”-гийн түншийн хувьд дээд хэмжээний уулзалтад урьсан юм. Зеленский хэлэлцээний эхэнд Кишидатай ярилцаж, тусалсанд талархал илэрхийлэв. Мөн дэмжлэг үргэлжилсээр байх болно гэж найдаж байна гэжээ.
Украинд цаашид Японы тал хүчтэй дэмжлэг үзүүлэх хүсэлтэй байгаагаа Кишида илэрхийлэв. Тэрбээр өнгөрсөн сард Зеленскийтэй байгуулсан гэрээний дагуу Япон улс аюулгүй байдал, батлан хамгаалахын тусламж, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэж дурджээ.
Энэтхэг-Номхон далайн дөрвөн орны удирдагчид мөн АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдентай уулзсан байна. Тэд Евро-Атлантын болон Энэтхэг-Номхон далайн аюулгүй байдлын хоорондын холболтыг нэмэгдүүлэх талаар ярилцсан гэж мэдэгдэв. Удирдагчид Орос, Хойд Солонгосын цэргийн хамтын ажиллагаанд ихээхэн санаа зовж буй талаараа ярилцаж, тодорхой журам хэлэлцжээ. Мөн энэ асуудлаар Гадаад хэргийн сайд нараа хамтран ажиллана гэдэгт санал нэгдсэн байна.
АНУ УКРАИНД ЗОРИУЛАН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ШИНЭ БАГЦЫГ ЗАРЛАЛАА
Байден Пүрэв гаригт Зеленскийтэй уулзаж, Украинд цэргийн тусламж үзүүлэхээ зарласан. "Бид одоо ч, ирээдүйд ч Украинтай хамт байгаагаа дэлхий нийтэд харуулж байна" гэж Байден тухайн үед хэлжээ. АНУ-ын Батлан хамгаалах яам шинэ хамгаалалтын багцыг 225 сая ам.доллараар үнэлнэ гэж мэдэгджээ. Үүнд “HIMARS” буюу өндөр хөдөлгөөнт артиллерийн пуужингийн системд зориулсан Патриот батерей, сум багтана.
Зеленский тусламж үзүүлсэнд талархал илэрхийлж, дайныг шударгаар дуусгах, энх тайвныг хэрхэн хурдан сэргээх талаар ярилцах болно гэжээ.
Зеленский “NATO”-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Столтенбергтэй хэвлэлийн бага хурал хийж, эвсэл үнэхээр хүчирхэгжсэн гэж мэдэгдэв. Тэрбээр Оросыг "түрэмгийллийн дайн нь хэвийн үзэгдэл" гэж нэрлэж, дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөхгүй байхын тулд эв нэгдлийг үргэлжлүүлэхийг уриалав. Зеленский мөн АНУ-ын амласан агаарын довтолгооноос хамгаалах зэвсгийг аль болох олон хүний амийг аврахын тулд хурдан нийлүүлнэ гэж найдаж байна гэжээ. Тэрбээр холбоотнууддаа Оросын доторх байг онохын тулд алсын тусгалын зэвсэг хэрэглэхэд тавьсан бүх хязгаарлалтыг цуцлахыг уриалав. Энэ нь "тоглоомыг өөрчлөх" болно гэж Зеленский үзэж буй.
"Хэрвээ бид ялахыг, эх орноо аварч, хамгаалахыг хүсч байвал бүх хязгаарлалтыг арилгах хэрэгтэй" гэж тэрбэр хэлжээ.
Өнгөрсөн долоо хоногийн эхээр Зеленский АНУ-ын хууль тогтоогчдын уулзалтын үеэр хэлэхдээ, “Манай улсад F-16 сөнөөгч онгоц илүү хэрэгтэй байна. Холбоот улс орнууд зарим тийрэлтэт онгоц нийлүүлж, бэлтгэл сургуулилт хийж байгаа ч ОХУ-ын ашиглаж буй 300 онгоцтой тэмцэхийн тулд 100 гаруй онгоц хэрэгтэй” гэж Зеленский тайлбарлажээ.
КИШИДА
Дээд хэмжээний уулзалтын сүүлийн өдөрт Энэтхэг-Номхон далайн дөрвөн түнш болох Япон, Өмнөд Солонгос, Австрали, Шинэ Зеланд улсын удирдагчид оролцов. Японы ерөнхий сайд Кишида Фумио Евро-Атлантын болон Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдал нь салшгүй холбоотой гэдгийг онцоллоо. Тэрбээр Орос, Хойд Солонгосын цэргийн хамтын ажиллагаа нь Японы эргэн тойрон дахь бүс нутгуудад ноцтой үр дагаварт хүргэнэ гэж үзэж буй.
Зүүн болон Өмнөд Хятадын тэнгис дэх статус квог өөрчлөх ганц талын оролдлогыг зөвшөөрөхгүй байх байр сууриа Кишида онцолжээ.
Мөн өдөр Кишида “NATO”-гийн ерөнхий нарийн бичгийн даргатай хамтарсан хэвлэлийн бага хурал дээр үг хэлж, тус эвсэлтэй аюулгүй байдлын чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх төлөвлөгөөгөө дэлгэв.
Япон улс хуурамч мэдээлэлтэй тэмцэх арга замыг бэхжүүлэхийн тулд “NATO”-гийн судалгааны байгууламжид шинжээч илгээнэ гэж Кишида шийдвэрлэсэн байна. Мөн Япон улс ирэх оны гуравдугаар сарын эцэс гэхэд “NATO”-гийн гишүүн орнууд болон бусад орнуудын олон улсын бага хурлыг зохион байгуулж, энэ сорилтыг хэлэлцэх болно гэжээ.
Японы тэнгисийн өөрийгөө хамгаалах хүчин “NATO”-гийн нэгжүүдтэй Евро-Атлантын далайд сургуулилт хийх болсон. Мөн кибер халдлагыг даван туулахын тулд “NATO”-гийн тэргүүлсэн батлан хамгаалах сургуулилтад Япон оролцох аж. Япон, “NATO” маш нарийн мэдээлэл солилцох журамаа бэхжүүлэх болно гэж Кишида онцлон тэмдэглэжээ.
Эх сурвалж: NHK
Холбоотой мэдээ