Сурвалжлага: Наадмаар ГССҮТ-ийн ачаалал 2 дахин нэмэгджээ

Сурвалжлага: Наадмаар ГССҮТ-ийн ачаалал 2 дахин нэмэгджээ

Сурвалжлага: Наадмаар ГССҮТ-ийн ачаалал 2 дахин нэмэгджээ

Баяр наадмын өдрүүдэд Гэмтэл согог судлалын үндэсний төв /ГССҮТ/-ийн Яаралтай тусламжийн тасгийн ачаалал эрс нэмэгддэг. Гэмтэж, бэртсэн иргэд нэг дор олноор ирэх үед түрүүлж үзүүлэхээр нэгнээсээ өрсөх, "Хурдан үзээч" гэж орилох, эмчийн биед халдах тохиолдол цөөнгүй. Тус тасагт энгийн үед өдөрт 300-400 хүн үйлчлүүлдэг бол, баяр наадмын өдрүүдэд эмнэлгийн ачаалал хоёр дахин нэмэгдэж, 700-800 орчим хүн үйлчлүүлжээ.

ГССҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн их эмч Б.Даваабаярын хэлж буйгаар долдугаар сарын 10-16-нд осол гэмтлийн шалтгаанаар нийт 3506 хүн тусламж, үйлчилгээ авчээ.

0-18 ХҮРТЭЛХ НАСНЫ 1393 ХҮҮХЭД ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ АВЧЭЭ

Долдугаар сарын 10-16-ны өдрийн хооронд осол гэмтлийн шалтгаанаар тусламж үйлчилгээ авсан иргэдийн 2113 нь насанд хүрэгчид, 1393 нь 0-18 насны хүүхэд байна. Сурагчдын амралт эхэлсэнтэй холбоотойгоор хүүхдүүд ихэвчлэн ахуйн хүрээний осолд өртдөг. Түүнчлэн оройн цагаар гадуур тоглох үедээ гулсуур дээрээс унах, скүүтертэй осолдох, бэртэх тохиолдол их гарч байна.

Скүүтер хэр хурдтай явснаас шалтгаалан бэртэл гэмтлийн хувьд харилцан адилгүй.

Тухайлбал, скүүтерээс унах, мөргөлдөх, автомашинд мөргүүлэх, бусдыг мөргөж гэмтээх ихэнх тохиолдолд гавал тархины эдийн гэмтэл, ясны цууралт, гар хөл хугарах, хөхрөлт няцралт, цээжний хөндийн битүү гэмтэл, хэвлийн эдийн гэмтэл зэрэг зонхилон тохиолддог гэв.

Түүнчлэн баяр наадмын өдрүүдэд мориноос унаж гэмтсэн нийт 125 тохиолдол бүртгэгджээ. Үүнээс 27 нь арав хүртэлх насны хүүхэд байгаа бол, 10-18 насны 53 хүүхэд байна. Харин уралдааны мориноос унасан 13 хүүхэд тусламж, үйлчилгээ авчээ.

Хурдан морины уралдаан зохион байгуулах салбар хорооноос тодруулснаар "Наадмын эхний өдөр газар нэлээн хуурай, тоос шороотой байсан. Түүнээс болж их хэмжээний тоос босох, уралдааны явцад үзэгдэх орчин хязгаарлагдах зэргээс болж, уралдааны үеэр хүүхэд мориноос унасан. Дийлэнхдээ 4-5 хүүхэд, заримдаа 7-8 хүүхэд унасан тохиолдол гарсан. Золоор хүүхдүүд маань гайгүй байгаа. Хүнд бэртэл аваагүй. Ганц нэг хүүхдийн хацар зулгарсан тохиолдол бий.

Унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангах нь маш онцгой ажил. Уралдаанч хүүхдүүдийн хамгаалалтын хувцас хэрэглэлүүдийг чөлөөтэй зарж борлуулах хамтарч ажиллахыг аж ахуй нэгжүүдэд уриалсан. Гэр бүл хүүхэд залуучуудын газраас энэ ажлыг зохион байгуулсан.

Уралдаан болохын өмнө яг бариан дээр хүүхдийн бүртгэлийг шалгахдаа хүүхдийн байгууллага хяналт тавьж, шалгаж үзэж байгаа. Гутал, өвдгөвч, тохойвч бүрэн бүтэн байна уу. Томдсон багадсан асуудлыг нь шалгаад оруулж байгаа. Тийм учраас унасан хүүхдүүдийн гэмтэл бага гарч байна уу гэж бодогдсон" гэж мэдээлэл өгч байв.

Сануулахад, өнгөрсөн оны долдугаар сард нийт 204 хүүхэд мориноос унаснаас тусламж, үйлчилгээ авч байжээ.

ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫН УЛМААС 483 ХҮН ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖ АВСАН

Баяр наадмын өдрүүдэд иргэд хөдөө орон нутгийг зорих нь эрс нэмэгддэг. Энэ үеэр тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа хангаагүй, архи согтууруулах ундаа хэрэглэсэн, хурд хэтрүүлсэн зэрэг шалтгаанаар зам тээврийн осолд ихээр өртөж байна. Долдугаар сарын 10-16-ны өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 483 хүн яаралтай тусламж авчээ.

Тэдний 304 нь насанд хүрэгчид, 179 нь 0-18 насны хүүхэд байжээ.

Яаралтай тусламжийн тасгийн эмч нарын хэлж буйгаар гэр бүлээрээ аялж зугаалах үедээ зам тээврийн осолд өртөх тохиолдол их гарч байгаа аж. Хамгийн сүүлийн жишээгээр нэг гэр бүлийн таван хүн хүнд гэмтэж, эмчлүүлж байгаа тухай хэллээ.

Гэрэл зургийг О.Болорсувд

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

JaimeShine 4 минутын өмнө 109.248.205.130

Халуун охид таныг хүлээж байна —> https://news.mn@ok.me/95WG1?2739212

Avatar

SarahHuang 2 цагийн өмнө 95.182.125.71

Халуун охид таныг хүлээж байна > https://news.mn@ok.me/95WG1?2739212

Avatar

StephanieMao 5 цагийн өмнө 46.8.193.111

Халуун охид таныг хүлээж байна —- https://news.mn@ok.me/95WG1?2739212

Avatar

DebbieSummers 6 цагийн өмнө 46.8.223.26

Халуун охид таныг хүлээж байна – https://news.mn@ok.me/95WG1?2739212

Avatar

LaurenWilliams 9 цагийн өмнө 46.8.106.247

Халуун охид таныг хүлээж байна – https://news.mn@ok.me/95WG1?2739212

Avatar

BrandiLambert 11 цагийн өмнө 46.8.213.90

Халуун охид таныг хүлээж байна _ https://news.mn@ok.me/95WG1?2739212

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж