Хуучирсан мэдээ: 2010.09.03-нд нийтлэгдсэн

Би чамд хайртай

Тэр
жилийн намар их эрт цас бударж билээ. Анхны цас орлоо гэж хөөрж
догдолслон гэнэн, цагаахан, гэгэлэг оюутан нас минь дурсамж болон үлдэж
дээ. Газар хивсэлсэн өрмөн шаргал навчис алтан шаргал байгалийг
нэвсийтэл дарсан цас өөгүй цэвэрхэн цав цагаан болгон хоромхон зуур
өөрчилсөн шиг тэр үдэш утсанд маань ирсэн цөөхөн үгтэй эгэл хэрнээ
сэтгэл хөвсөлзүүлж зүрх түг-түг гэж хурдан зохилуулсан жижэгхэн зурвас
намайг өөрчилсөн юм.

Олон орой нойр хугсалж анивчих оддын доор шүлэг
тэрлүүлсэн миний сэтгэлд гүнж шиг эрхэмсэг бөгөөд ухаалаг эгэл хэрнээ
үзэсгэлэнтэйгээр зурагдсан нэг л ер бусын тэр охин гэнэт л "Хая. Өдрийн
мэнд. Хоёулаа уулзаж болох юм." гэдэг байгаа. Хэдэн сараар гуйсаны эцэст
яг ямар алхам маань металл шиг сэтгэлтэй охин юм даа гэж бодход хүрээд
байсан төмөр бүсгүйг хайлуулж зүрхнийх нь олон давхар түгжээг тайлагдхад
хүрэгсэнийг би одооч сайн мэддэггүй юм. Магадгүй байгалийн сүр хүчэт
үзэмж төгс бодрол гижэгдсэн хувьсал надад тусалсан байх.

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж