Хөвсгөлөөс сонгогдсон гишүүд сумын 100 жилд 6 сая төгрөг хандивлав

Хуучирсан мэдээ: 2024.07.16-нд нийтлэгдсэн

Хөвсгөлөөс сонгогдсон гишүүд сумын 100 жилд 6 сая төгрөг хандивлав

Хөвсгөлөөс сонгогдсон гишүүд сумын 100 жилд 6 сая төгрөг хандивлав

Үндэсний их баяр наадам өргөн дэлгэр болж, аймаг сумдын наадмаар үргэлжилж байна. Энэ жил 17 аймгийн 102 сумын 100 жилийн ой тохиож байгаа юм. Сумдын ойн баяр наадмын хүндэт зочноор шинэхэн УИХ-ын гишүүд уригдаж, төрийн дээд одон медаль гардуулж яваа сурагтай. Хөдөө орон нутгийн сумын 100 жилийн ойн баяр наадам долдугаар сарын 15-наас эхэлж байгаа бөгөөд энэ цаг үед Хөвсгөл, Архангай, Сүхбаатар аймгийн сумдын түүхэн ойн арга хэмжээ үргэлжилж байна.

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 100 жилийн ойн баярын арга хэмжээний нээлт өнөөдөр болжээ. Сумын ойн баярт МАН-аас Хөвсгөл аймагт нэр дэвшиж, сонгогдсон Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан тэргүүтэй УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа, Ж.Бат-Эрдэнэ, Л.Мөнхбаатар, Д.Батлут, Г.Баярбаатар нар Тосонцэнгэл сумын иргэдэд 30 сая төгрөгийн эмнэлгийн тоног төхөөрөмжийг гардуулахаас гадна тус бүр нэг нэг сая төгрөг хандивлаж, сумынхаа Засаг даргад гардууллаа.

Л.Энх-Амгалан үг хэлэхдээ "Та бүхнийхээ итгэлийг хүлээж, УИХ-д дөрвөн удаа сонгогдож, 12 жилийн хугацаанд сумынхаа хөгжил дэвшилд хөрөнгө оруулалт хийж, 320 хүүхдийн сургуулт, нэгдсэн эмнэлэг, 100 хүүхдийн цэцэрлэг, 50 хүүхдийн дотуур байр, ахмадын өргөө барьсан. Ирэх 100 жилд хөгжил дэвшлээрээ тэргүүлсэн сум болох болтугай" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ХахаХаха
7
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж