ЕХ-ны дээд удирдагчид Виктор Орбаныг бойкотлоно гэв

Хуучирсан мэдээ: 2024.07.16-нд нийтлэгдсэн

ЕХ-ны дээд удирдагчид Виктор Орбаныг бойкотлоно гэв

ЕХ-ны дээд удирдагчид Виктор Орбаныг бойкотлоно гэв

Унгар улс Европын холбоог даргалах болсон. Гэвч тус улсын ерөнхий сайд Виктор Орбан эвслийн гишүүдтэйгээ зөвшилцөлгүйгээр Орос, Хятадад айлчилсан явдлыг Европын холбооны дээд удирдлагууд буруутгав. Тиймээс Унгарын зохион байгуулах дээд хэмжээний уулзалтуудыг бойкотлох шийдвэрийг гишүүн орны удирдагчид гаргаж, Виктор Орбанд эсэргүүцлээ илэрхийлж байна.

Оросыг дэмжигч гэдгээрээ алдартай Орбан Украин, Орос, Азербайжан, Хятад, АНУ-д "энхийн номлол" гэж нэрлэсэн дэлхийн хэмжээний айлчлал эхлүүлсэн билээ. Энэхүү санаачилга нь Украин дахь Оросын мөргөлдөөнийг зогсоох, энх тайвныг цогцлоох зорилготой байв. Гэсэн хэдий ч Орбаны үйлдэл Европын холбооны бодлого, дипломат харилцаатай уялдаагүй гэж эвслийн гишүүд үзэж байна.

Бойкотын хүрээнд Будапешт хотод болох уулзалтуудад эвслийн гишүүд оролцохгүй. Энэ нь Европын холбооны дараагийн даргалах улс тодрох хүртэл үргэлжлэх төлөвтэй байна. Түүнчлэн Орбаны айлчлалыг далимдуулж, эвслийн даргыг өөрчлөх яриа хэлэлцээрүүд гарах болжээ. Унгарын хувьд 2022 онд Орос Украин руу түрэмгийлснээс хойш Киевт ямар нэгэн зэвсэг, эрүүл мэндийн тусламж үзүүлээгүй юм.

Эх сурвалж: NHK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж