Хөндөх сэдэв: Хоол нь гологдсон аялал жуулчлал

Хуучирсан мэдээ: 2024.07.17-нд нийтлэгдсэн

Хөндөх сэдэв: Хоол нь гологдсон аялал жуулчлал

Хөндөх сэдэв: Хоол нь гологдсон аялал жуулчлал

Гадаадын зарим жуулчид монгол орноор аялахад өндөр үнэтэй болсон гэдгийг олон нийтийн сүлжээнд ярьж, бичих болсон. Гадаад гэлтгүй дотоодын аялагчдын зүгээс хамгийн гол нь үнэ хөлсөндөө таарсан чанартай үйлчилгээг "нэхэж" байгаа юм. Гэвч олон жил төлөвлөсөн аяллаа сэтгэл дундуур дуусгаж, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол ганц нэгээр тогтохгүй. Аялал жуулчлалын салбарт модон жорлонгийн асуудал хөндөгддөг байсан бол одоо хоолны чанарт анхаарах цаг болсныг салбарынхан нь хэлж байна.

Хамгийн сүүлд аялал жуулчлалын салбарт хөтөч хийдэг нэгэн эмэгтэй цахим сүлжээнд жуулчны баазын хоолны үнэ, чанарын талаар бичжээ.

Тэрбээр "Жуулчны баазын хоолны үнэ нэг жуулчин 45–60 мянган төгрөг, өглөөний цай 20-30 мянган төгрөг. Өглөөний цайндаа нэг ширхэг чанасан өндөг, хамгийн хямд зайдас нэг ширхэг, хоёр зүсэм удсан талхан дээр чанамал түрхэж өгдөг. Өнөөдөр Хустайн нуруунд хонож байгаа жуулчид хоолшихгүй бэлэн гоймон идэж байна" гэжээ. Энэ асуудлаас үүдэн Хустайн нуруу байгалийн цогцолбор газрын үндсэн баазаас мэдэгдэл хүртэл гаргажээ. Жуулчдад чанаргүй хоолоор үйлчилсэн бааз нь өөр бааз байсан гэдгийг онцолсон байв.

Түүний энэ постын дор олон хүн сэтгэгдлээ бичиж, байр сууриа илэрхийлсэн байлаа. Бас нэг иргэн "Аялал жуулчлал хөшөөн дээр биш хоолон дээр тогтдог. Бид хоолныхоо учрыг олохгүй бол энэ салбар бүрхэг. Юм болгоныг майнезээр зуурдаг энэ заваан хоолнуудаа өөрчлөхгүй бол удахгүй монгол хоол гэхээр майонез гэж яригддаг болох байх. Ядаж жимсний салатад майонез биш тараг, цөцгий хийдэг гэдгийг ялгадаг болмоор байна. Монгол хоолоо уламжлал, шинэчлэл хослуулаад гоё хөгжүүлмээр байна. Чадах чадахгүй олон хоол хийдэг, лаг газар болох гэж тогооч нараа тамладагаа больмоор байна. Нутаг нутгийнхаа брэнд хоолтой, тэрийгээ сайхан хийдэг болмоор байна" гэсэн байна.

Энэ оны долдугаар сарын 2-ны өдрийн байдлаар 314 мянган жуулчин Монголд аялахаар ирсэн байна. Өнгөрсөн жил 4485 жуулчин нэг өдөр ирж, дээд хэмжээ тогтоож байсан бол энэ онд долдугаар сарын 2-нд нэг өдөрт хамгийн их буюу 5174 жуулчин Монгол орныг зорин иржээ. Сүүлд энэ тоо 5700 давсан байна.

Гэвч Улаанбаатар хот амралт, зочид буудлын хүртээмж муутай, олон мянган жуулчин хүлээж авахад бэлэн биш байна. Тиймээс Байгаль орчин, аялал жуулчлалын яам 2025 он хүртэл Монголд аялах жуулчдыг өөрийн улсаасаа Монголын аймаг, орон нутаг руу шууд нисэх боломжийг бүрдүүлэхээр Зам тээврийн яамтай хамтран ажиллахаар төлөвлөснийг албаныхан онцолж байсан.

Жуулчид Монгол Улсыг сонгон ирэхэд байгалийн унаган төрх, үзэсгэлэнт байгалийг хамгийн чухалчилж үздэг бөгөөд ихэнх нь сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн байна. Үүний дараа морь унах, гэрт байрлах, монгол үндэсний хоол идэхийг онцолжээ. Өөрөөр хэлбэл, жуулчид монгол ёс заншил, соёлтой танилцахад өндөр ач холбогдол өгдөг байна.
Ер нь жуулчны бааз, ресторануудын хоолны чанар, үйлчилгээнд хэрхэн хяналт тавьдаг талаар Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны Нийтийн эрх зүйн хуулийн этгээдийн Удирдах зөвлөлийн дарга Б.Золбадралаас тодрууллаа.
Тэрбээр "Бид жуулчны бааз, ресторануудын хоолны үнэ бизнесийн зарчмаараа явдаг учраас ямар нэгэн үнэ санал болгож, хязгаарлалт тавих боломжгүй.
Зарим үйлчилгээ нь хямд, зарим нь өндөр үнэтэй байдаг. Олон улсын баазууд үндсэн үнийн багцаа хямдруулж, хоол, нэмэлт үйлчилгээний үнээ нэмдэг жишиг бий. Тухайн баазын хоол хүнсэнд ямар нэгэн хяналт тавих боломжгүй. Хэрэглэгчдийн сэтгэл ханамж дээр суурилж, тухайн үйлчилгээний газар үйл ажиллагаагаа сайжруулах боломжтой. Гадаад жуулчдын хувьд монгол үндэсний хоолыг ихээр сонирхож, иддэг. Сэтгэл ханамжийн судалгаагаар тийм ч тааруу хариу гардаггүй" гэв.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
8
ХарамсалтайХарамсалтай
8
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж