"The Daily Mail" болон "Page Six" агентлагийн мэдээлснээр, 61 настай алдарт жүжигчин Жонни Депп 28 настай орос модель Юлия Власоватай үерхдэг гэв. Холливудын шар мэдээний агентлагууд Жонни Деппийн үерхлийг батлах эх сурвалж байгааг онцолсон байна. Гэхдээ Жонни болон Юлия нар хэдэн жилийн өмнөөс нэгнээ мэдэх бөгөөд харилцаагаа ил тод байлгахыг хүсэхгүй байгаа гэж нэрээ нууцалсан эх сурвалж мэдээлжээ.
Тэд 2021 оны наймдугаар сард Карловы Варын олон улсын кино наадмын үеэр Прага хотод уулзсан. Юлия нь Лондон хотод нүүр будалт, үс засалт хийдэг салонтой аж.
Жонни Деппийн хувьд Лондон хотод оршин сууж байгаа тул тэд хүссэн үедээ уулздаг гэж мэдээлжээ. "Daily Mail" агентлаг өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гаригт Жонни болон Юлия нар Лондоны нисдэг тэрэгний буудал дээр хамт явж байсан зургийг нийтэлсэн. Мөн 2022 онд Прагад болсон тоглолтод хамт явсан нь үерхлээ нууцлах гэсний шинж гэж мэдээлсэн байна.
Жонни Депп хуучин эхнэр Эмбирээс салснаас хойш хэд хэдэн эмэгтэйтэй нэр холбогдсон. Гэхдээ нэг ч удаа тайлбар өгөөгүй юм. Сүүлд, жүжигчин Женна Ортегатай болзож байгаа гэх цуурхал гарсан боловч жүжигчин бүсгүй тайлбар өгснөөр асуудал намжсан. Юлия, Жонни нар үерхэж байгаа гэх мэдээлэлд модель бүсгүй хариу өгч "Найзуудаа, Миний хувийн амьдралд хэт их оролцохгүй байхыг хүсч байна" гэж инстаграм хуудаснаа нийтэлсэн байна. Жонни Пеппийн хувьд урьдын адил цуурхалд хариулт өгөөгүй байгаа.
Эх сурвалж: PAGE SIX
3,548.92






















































Холбоотой мэдээ