Парисын олимп нээлтээ хийхэд арав хоногийн хугацаа үлдлээ. Монгол Улс энэ удаад 33 тамирчнаа илгээнэ. Сүүлийн үед тамирчдын нээлт, хаалтын арга хэмжээнд өмсөх ёслолын хувцастай холбоотой яриа их гарсан. Тэгвэл энэхүү ёслолын хувцсыг цөөн тоогоор худалдаанд гаргах аж.
Хувцсыг үйлдвэрлэгч "Michel & Amazonka"-ийн мэдэгдэлд "Загварыг худалдан авахыг хүссэн дотоодын болон гадаадын олон зуун хэрэглэгчид бидэнд хүсэлтээ ирүүлээд байгаа ба Монголын үндэсний олимпийн хорооны зөвшөөрөлтэйгөөр худалдан борлуулах тусгай эрхийнхээ хүрээнд цөөн тоогоор дахин урлаж зөвхөн захиалгаар борлуулах бэлтгэл ажилдаа ороод байна. Тухайн борлуулсан бараа бүтээгдэхүүн бүрийн бэлтгэл ажилдаа ороод байна. Тухайн борлуулсан бараа бүтээгдэхүүн бүрийн үнийн дүнгийн найман хувийг Монгол Улсын хүүхэд залууст олимпизмыг сурталчлах, дэмжих үйлст зориулан холбогдох байгууллагуудад хандивлах болно" гэжээ.
"Michel & Amazonka"-ийн урласан ёслолын хувцас ирэх наймдугаар сарын 15-наас эхлэн захиалагчдынхаа гарт хүрэх гэнэ. Захиалахын тулд эхлээд төв дэлгүүрт очин захиалгаа баталгаажуулж, дараа нь урланд очиж хэмжээг өгнө. Үнийн тухайд,
- Хантааз тус бүр 3.2 сая төгрөг
- Эрэгтэй дээл 2.6 сая төгрөг
- Эмэгтэй юбка 380 мянган төгрөг
- Богц 565 мянган төгрөг.
Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгслээр Монголын баг тамирчдын олимпод өмсөх хувцсыг онцолж байна.
Холбоотой мэдээ