АНУ: Оросын "Kaspersky Labs"-ийн үйл ажиллагааг хориглов

Хуучирсан мэдээ: 2024.07.16-нд нийтлэгдсэн

АНУ: Оросын "Kaspersky Labs"-ийн үйл ажиллагааг хориглов

АНУ: Оросын "Kaspersky Labs"-ийн үйл ажиллагааг хориглов

Байдены захиргаа фирмийн программ хангамжийг борлуулах, түгээхийг хориглосон тул АНУ-ын зах зээлээс гарч байна гэж антивирус борлуулагч Оросын "Kaspersky Labs" мэдэгдэв. Өнгөрсөн сард АНУ-ын Худалдааны нарийн бичгийн дарга Жина Раймондо Москватай холбогддог байгууллагуудын нөлөө АНУ-ын дэд бүтэц, үйлчилгээнд ихээхэн хохирол учруулж байна гэж мэдэгдсэн. Үүнийг "Kaspersky Labs" няцааж байгаа ба Оросын төртэй ямар ч холбоогүй гэдгээ илэрхийлж, "Сүүлийн 20 жилийн турш үйл ажиллагаа явуулж байсан улсаасаа гарах болсондоо харамсаж байна" гэж мэдэгджээ.

"Kaspersky Labs" долдугаар сарын 20-ноос эхлэн АНУ-ын бүх зах зээлээс өөрсдийн программаа татан гаргана. Мөн вирусийн эсрэг программ, хакераас хамгаалах үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн борлуулахгүй. Жина Раймондо хэлэхдээ, "АНУ-ын бүх иргэдийн мэдээллийг зэвсэг болгон ашиглах аливаа явдлыг урьдчилан сэргийлэх хэрэгттэй. Kaspersky хэзээ ч АНУ-ын зах зээл болон холбогдох платформууд дээр үйл ажиллагаа явуулахгүй" гэжээ.

Хамгийн анх Дональд Трампийн засаг захиргаа Орос, Хятад зэрэг орнуудын АНУ-д байрладаг технологийн компаниудад хориг тавьж байжээ. Үүнийг Байдены засаг захиргаа дахин ашигласан бөгөөд "Kaspersky Labs" 30 хоногийн дотор АНУ-аас үйл ажиллагаагаа гаргах ёстой гэж мэдэгдэв. Мөн тухайн антивирус борлуулагч компанийн бүтээгдэхүүнийг АНУ-ын газар нутаг дээр борлуулсан хүнийг "аюулгүй байдалд заналхийлсэн" гэх хэргээр торгох болсон байна. "Kaspersky Labs"-ийн хувьд хууль журмын дагуу тэмцэнэ гэж мэдэгдсэн байна.

 

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж