Үүнийг шийдвэрлэхийн тулд холбогдох байгууллагууд ажлын хэсэг гарган ажиллаж байна. Монгол Улсын худалдаа, эдийн засагтай холбоотой асуудал учраас анхаарах шаардлагатай байна. Гэвч өнөөдрийг хүртэл БНХАУ-ын талаас тодорхой хариу ирүүлээгүй байна" хэмээн мэдээлсэн билээ.
Тэгвэл уг асуудлын талаар Монголын тээвэр зуучлалын нэгдсэн холбооноос өгсөн мэдээллээр "Долдугаар сарын 1-нээс долдугаар сарын 09-ны хооронд Тяньжин боомтоос Эрээн-Замын-Үүд чиглэлд нийт 11 галт тэрэг гарсан. Тяньжин төмөр замын өртөөнд Монгол руу явахаар хүлээгдэж байгаа 10600 TEU буюу 5300 орчим чингэлгүүдийн үлдэгдэл байна. Тяньжин боомтод ирсэн чингэлгүүд дунджаар 85-90 хонож гарч байна. Авто замаар тээвэрлэгдэх ачааг шалгаж, лацаддаг талбай /Binhai Zhong Yuan/ -н хүчин чадлыг нэмэгдүүлэх талаар холбогдох байгууллага ажиллаж байна" гэв.
Холбоотой мэдээ