Украиныг онилох Оросын пуужинг Польш зогсоож магадгүй

Хуучирсан мэдээ: 2024.07.16-нд нийтлэгдсэн

Украиныг онилох Оросын пуужинг Польш зогсоож магадгүй

Украиныг онилох Оросын пуужинг Польш зогсоож магадгүй

Польшийн Гадаад хэргийн сайд Радослав Сикорски өнгөрсөн Баасан гаригт "NATO"-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр "Украины хотуудыг онилох Оросын пуужинг Польшийн нутаг дэвсгэр дээр ирэх үед нь саатуулах тухай Украины саналыг хэлэлцэж байна" гэж хэлжээ.

Мөн сүүлийн үед Санкт-Петербургийн ойролцоох газар нутгаас Украиныг чиглэсэн пуужингууд Польшийн агаарын орон зай руу 40 секундийн хугацаанд нэвтэрч буйг онцлон тэмдэглэсэн байна. Тус пуужингууд нь Украин дахь байг амжилттай онож байгаа тул Сикорски Орост сануулга өгч, "Бид фронтын бэлэн байдалд байдаг. Орос санамсаргүйгээр бидний орон зайд нэвтэрсэн гэж бодож байна" гэж хэлжээ.

Тэрбээр, Украины саналыг бүрэн хүлээн зөвшөөрөхөд асуудал тулгарч байгааг тайлбарласан. Сикорски хэлэхдээ "Бид Оросын пуужинг агаарын орон зайдаа устгах юм бол хог хаягдлууд нь манай иргэдийн өмч хөрөнгөд хохирол учруулж болзошгүй" гэжээ. Энэ долоо хоногийн эхээр Украины ерөнхийлөгч Владимир Зеленский Варшавт айлчилж, хоёр улсын аюулгүй байдлын хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан юм. Тус гэрээнд Оросын пуужинг Польшийн агаарын орон зайд устгах тухай оруулаагүй ч хэлэлцэх түвшинд байгаа аж.

Польшийн Батлан ​​хамгаалахын сайд Владислав Косиниак-Камыс хэлэхдээ, Польшийн засгийн газар Украины саналд "NATO"-гийн зөвшилцөлтэйгөөр хариулах үүрэгтэй. "Хэрэв NATO ийм шийдвэр гаргахгүй бол Польш бие даан шийдвэр гаргахгүй" гэж тэрбээр тайлбарлажээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
13
ЗөвЗөв
5
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж