Ямалийн аав: Миний хүү Мессигээс ч илүү агуу болж чадна

Хуучирсан мэдээ: 2024.07.16-нд нийтлэгдсэн

ЕВРО-2024

Ямалийн аав: Миний хүү Мессигээс ч илүү агуу болж чадна

Ямалийн аав: Миний хүү Мессигээс ч илүү агуу болж чадна

Евро-2024 тэмцээн өндөрлөж, Испанийн шигшээ баг түүхэндээ дөрөв дэх удаагаа тивийнхээ аварга болсноор амар сайхандаа жаргасан. Энэ удаагийн Еврод Ла Роха түрүүлсэн гол шалтгаануудын нэг нь саяхан 17 нас хүрсэн Ламин Ямаль байлаа. Экваторын Гвиней, Марокко гаралтай тэрбээр Барселон хотоос холгүй жижигхэн хотод мэндэлж, зургаан настайдаа Ла Масиа академид урилгаар элсч, өнөөдрийн аяллаа эхлүүлсэн түүхтэй.

Тэгвэл Ламин Ямалийн аав Мунир Насрауи хүүгээ дэлхийн шилдэг болно гэдэгт итгэж байгаа аж. Тэрбээр "Та нар намайг хүүгээрээ ямар их бахархаж байгааг төсөөлөхгүй. Би үргэлж түүнийг ямар нэг амжилтад хүрнэ гэдгийг мэдэж байсан. Би бүрэн итгэлтэй байсан. Одоо түүнийг бүхнийг туулж, Мессигээс ч илүү агуу болж чадна гэдэгт итгэж байна" гэв.

Түүний хүү дөнгөж 16 насандаа Барселонагийн гараанд нэрлэгдэж, хэдийнэ төрөлх багийнхаа гол тоглогч нь болжээ. Үүгээр ч зогсохгүй эмээ, аав, ээждээ тус бүр байшин авч өгсөн гэнэ.

Мунир Насрауи марокко хүн ч хүүгээ Испанийн төлөө дуртайяа тоглуулж байгаа. Энэ талаар Насрауи "Би эх орноо мартаж чадахгүй. Гэхдээ хүү минь Испанид төрж, өссөн. Энэ бол түүний эх орон" гэжээ.

Барселона клуб НҮБ-ын хүүхдийн сантай хамтын ажиллагаатай бөгөөд 17 жилийн өмнө Лионель Месси болон Ламинь Ямаль нар хамтдаа зураг авалтад орж байв. Тухайн үед Месси 20 настай, Ламин Ямаль таван сартай байсан аж.

Мунир Насрауигийн найз Мохаммед Бен Сергин Ямалийн талаар "Ламин хөлбөмбөгийг үнэхээр сайн тоглож сурсан. Учир нь тэр багаасаа өөрөөсөө том биетэй, хурдтай, хүчтэй хүүхдүүдтэй тоглодог байсан юм. Марокко, Африк гээд өнцөг булан бүрээс ирсэн хүүхдүүдтэй тоглодог байсан" гэлээ.

Ямаль Францын эсрэг гайхалтай гоол оруулсныхаа дараа гараараа "304" гэх тоог дүрсэлдэг. Тэгвэл уг тоо нь түүний төрөлх хот Рокафондагийн шуудангийн дугаар аж.

Төрөлх хотод нь ч Ямаль шиг болохыг хүсдэг, түүний дэмждэг хүүхдүүд олширчээ. Гамби гаралтай 11 настай Ибрахим Жавара Нимага "Би Ямалийн том фэн. Манай ах түүнтэй энд тоглож байсан. Тэр үнэхээр найрсаг. Хэрэв би бэлтгэлээ сайн хийвэл түүн шиг болж чадна гэж боддог" гэж ярьсан юм.

Рокафонда хотын захирагч Рочио Эсканделлий хэлснээр Ламин Ямаль хотынхондоо эерэг нөлөө үзүүж байгаа гэнэ. Тэрбээр "Би түүнийг гудамжинд хөлбөмбөг тоглож байхаас нь эхэлж мэднэ. Тэр үргэлж сайн хүүхэд байсан. Манай хот бол нөхөрсөг, тайван хот. Ажилчин ангийн бүс нутаг. Ламин ч бидэнд эерэг мессежийг түгээж байгаа" гэлээ.

Ламин Ямалийн түүх 30 жилийн өмнө эхэлсэн гэхэд хилсдэхгүй. Түүний эмээ Фатима Мароккогоос Испани руу шинэ амьдрал хайхаар дүрвэжээ. Тэр долоон хүүхдээ Испани руу авчрах гэж өдөр шөнөгүй хөдөлмөрлөсөн. Ямалийн ээж Шейла Эбана Экваторын Гвиней гаралтай бөгөөд аав, ээж нь салсан аж.

Ламин Ямалийн анхны клуб нь Ла Торетта гэх хотынх нь клуб. Тэрбээр дөнгөж таван насандаа энэ клубд элсчээ. Тус клубын ерөнхийлөгч Хорди Вицчиано "Ямаль манай багт таван настайдаа ирж, долоон нас хүртлээ тоглосон. Тэгээд л Барса түүнийг авсан даа. Ямалийг Барселона болон Испанийн төлөө тоглохыг харахаар миний шар үс босдог. Түүгээр үүнээр бахархдаг. Тэр одоо ч залуу байна" гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
5
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж