Наадмаа дуусгаад намартаа бэлтгэнэ үү!

Наадмаа дуусгаад намартаа бэлтгэнэ үү!

Наадмаа дуусгаад намартаа бэлтгэнэ үү!

Монголчууд зудаа марттал наадамлаж явна. Үндэсний их баяр наадам өндөрлөсөн ч  аймаг, сумын 100 жилийн ойн баяр наадмууд шилээ даран үргэлжилснээр монголчуудын баяр дуусах яагаа ч үгүй, ид дундаа л орж байна.

Төрийн түшээд нь 100 жилийн ойд оролцохгүй бол наадам нь сүр, бараатай болдоггүй юм шиг л газар бүрт сайд, дарга нараа урьсан, залсан наадам. Гэтэл  ган гачин нүүрлэсэн аймаг олон байна.

Архангай, Хөвсгөл, Баянхонгор, Дорнод, Дундговь, Өмнөговь аймгийн ихэнх, Говь-Алтайн зарим сумд, Баян-Өлгий, Увс, Завхан, Сүхбаатар аймгуудын өмнөд хэсгээр гантай, өнгөрсөн өвлийн төмөр, шилэн зуд дахин нүүрлэхгүй гэх баталгаагүй аж.

Уг нь өнгөрсөн жилийн өдийд Архангай, Хөвсгөл зэрэг аймгуудад зуншлага сайн, малынх нь зоо тэнийчихсэн, айраг сүү, цагаан идээ нь бялхсан зун болсон бол өнөө жил малчид гэдсээ цайлгах тараг ч бүрж чадахгүй сууна. Хадлан тэжээл бэлтгэх ч боломжгүй. Хэрвээ энэ хэвээр хур бороо орохгүй наймдугаар сарын дунд хүргэвэл мал тарга тэвээрэг ч авч чадахгүй өвөлтэй золгоно гэдгийг хашир малчид сануулж байна.

Зургадугаар сар гарсаар дээрх аймгуудад бороо хур ороогүйгээс газар гандаж, малын гэдэс цатгах ногоо цухуйхгүйгээс сааль сүү авах боломж ч хомс болжээ. Үүлэнд зориудаар нөлөөлөх арга хэмжээ авсан ч салхиар туугдан, хөөгдсөөр хур бороо орогүй долдугаар сар гарчээ.

Наадмын өмнөхөн хүчтэй аадар бороо хоёрын зэрэг орсныг эс тооцвол газар дэвтээсэн л төдий хур бороо хаялсныг хуучлах хүмүүс олон байна.

Уур амьсгалын өөрчлөлтөөс болж, байгаль цаг уур хувьсан, гамшигт үзэгдлийн тоо хэмжээ, давтамж өсөх болсныг мэргэжилтнүүд сануулах болсон. Иймээс малчид ялангуяа өвс, тэжээлээ хаанаас бэлтгэж, өвлийг хохирол багатай давах вэ гэдгээ одооноос эхлэн тооцож, ажлаа зохицуулахгүй бол зусан, намаржин найр наадам хэссээр хадлан тэжээлээ олигтой базааж чадалгүй өвөлтэй золгодог гашуун сургамжууд бийг мартаж болохгүй.

Хамгийн ойрын жишээ нь өнгөрсөн өвөл болсон зуд. 10 гаруй аймгийн 200 гаруй сумдад шилэн болоод төмөр зуд нүүрлэснийг Монгол Улсын Засгийн газраас зарлаж, олон улсын байгууллагууд хандив тусламж, ард иргэд, аж ахуй нэгжүүд гар хумхин суулгүй тусламж дэмжлэг үзүүлснээр ард нь гарсан.

Малын хорогдол 20 саяд хүрч болзошгүй тухай мөн албаныхан онцолж байв.

Гэсэн ч зудаас үүдэлтэй хохирол одоо ч арилаагүй, хотоо харлуулсан малчдыг дахин амьдралаа залгуулах эх үүсвэртэй болгохын тулд ойрын хэдэн жилд малжуулах төсөл хэрэгжүүлэхээс аргагүй болсон. Мөн малгүй болсон олон өрх айл хот бараадсан нь ч бий.

Цаашдаа малчин бүр “Залхуу малчны гадаа зуд ирдэг” гэсэн хатуу боловч үнэн үгийг санаж өвөлжөө бууцаа сайжруулахгүй бол сарсайсан хашаа малд нөмөр нөөлөг болохгүйг эрх биш өнгөрсөн өвлийн зуднаар харж сургамж авсан гэж найдъя.

Мөн Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамныхан ажилдаа орж, малчдад эртнээс өвс тэжээлээ бэлтгэх анхааруулга зөвлөмжөө өгч эхлэхгүй бол цас орсны дараагаас л “Мал идэх өвсгүй боллоо, бэлчээр цасанд дарагдлаа” гэдэг гомдол тавьж, өвөл болсныг мэддэг малчидтайгаа санаж, хаа, хаанаа ажилдаа анхаарах цаг ирлээ.

Өвөлд бэлтгэх салбар зөвхөн мал аж ахуйн салбараар хязгаарлагдахгүй газар тариалангийн салбарынханд ч хамаатай. Учир нь, тариаланчид хэр их ургац ургуулж, хурааж авч чадна, Монгол Улс тэр хэмжээгээр гурил, хүнсний ногооныхоо импортыг бууруулах боломжтой. Нэг ёсны стратегийн гол нэрийн бүтээгдэхүүнээ бусдаас хамааралгүйгээр дотооддоо хэр сайн базааж авч чадна, тэр хэмжээгээр аюулгүй байдал хангагдах юм. Иймээс тарьсан буудай, хүнсний ногоогоо сайтар тордож, хаягдал багатай хураан авах нь мөн л тараиаланчдын хувьд том зорилго байх ёстой.

Эрчим хүчний салбарынхны хувьд ч өвлийн ид ачааллыг аргалж биш найдвартай эх үүсвэрээр хангадаг байх бэлтгэлийг базаах шаардлага байна.

“Оргил ачааллын үеэр эрчим хүч хязгаарлахаас өөр арга алга” гээд хэрэглэгчдийнхээ цахилгааныг тасалдаг, хойд хөрш эрчим хүч нийлүүлэхгүй гэвэл харанхуй сууж мэдэхээр байгаагаа бодолцож, төслүүдээ хөдөлгөх талд ажиллах шаардлага байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

65 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

CarrieSalinas 2024-07-16 95.182.125.153

Харуулах боломжгүй.

Avatar

LisaLarson 2024-07-16 92.119.193.160

Харуулах боломжгүй.

Avatar

SamanthaBell 2024-07-16 46.8.11.250

Харуулах боломжгүй.

Avatar

KimberlyJones 2024-07-16 46.8.23.208

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferPetersen 2024-07-16 194.35.113.52

Харуулах боломжгүй.

Avatar

AlejandraYoung 2024-07-16 92.119.193.81

Харуулах боломжгүй.

Avatar

NancyStefanich 2024-07-16 188.130.219.82

Харуулах боломжгүй.

Avatar

EvelynSparrow 2024-07-16 188.130.218.95

Харуулах боломжгүй.

Avatar

PattyMobley 2024-07-16 194.34.248.44

Харуулах боломжгүй.

Avatar

StaceySmith 2024-07-16 109.248.14.242

Харуулах боломжгүй.

Avatar

MelissaMarion 2024-07-16 109.248.55.32

Харуулах боломжгүй.

Avatar

GingerJohnson 2024-07-16 95.182.125.102

Харуулах боломжгүй.

Avatar

VanessaRice 2024-07-16 109.248.139.78

Харуулах боломжгүй.

Avatar

AngelicaOchoa 2024-07-16 45.86.0.165

Харуулах боломжгүй.

Avatar

DemiahJohnson 2024-07-16 5.183.130.175

Харуулах боломжгүй.

Avatar

AmandaBjugan 2024-07-16 95.182.124.23

Харуулах боломжгүй.

Avatar

SarahConway 2024-07-16 95.182.124.53

Харуулах боломжгүй.

Avatar

HaleyEberhart 2024-07-16 46.8.107.220

Харуулах боломжгүй.

Avatar

SarahRoberts 2024-07-16 45.15.72.40

Харуулах боломжгүй.

Avatar

DoniaLee 2024-07-16 45.84.176.77

Харуулах боломжгүй.

Avatar

WendyBurney 2024-07-16 46.8.157.232

Харуулах боломжгүй.

Avatar

KimberlyHenry 2024-07-16 46.8.15.13

Харуулах боломжгүй.

Avatar

KelliWarren 2024-07-16 95.182.126.88

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferNelson 2024-07-16 188.130.220.153

Харуулах боломжгүй.

Avatar

TammyMiller 2024-07-16 46.8.16.4

Харуулах боломжгүй.

Avatar

CarolLan 2024-07-16 109.248.167.184

Харуулах боломжгүй.

Avatar

AnaPerdomo 2024-07-16 188.130.136.67

Харуулах боломжгүй.

Avatar

DeepGalica 2024-07-16 194.34.248.198

Харуулах боломжгүй.

Avatar

Х 2024-07-16 66.181.182.238

Архангай гантай байна лээ. Одоо өвс ногоо сайхан ургамаар юм. Бүүр шарлаад цөлжчихсөн байна лээ. Өвөл хаяанд ирлээ. Дараа нь гошигноод бхйдаг шүү. Хадландаа гарцгаа.

Avatar

CrystalGarcia 2024-07-16 46.8.155.252

Харуулах боломжгүй.

Avatar

TinaBoguslawski 2024-07-16 94.158.190.177

Харуулах боломжгүй.

Avatar

DanaMorgan 2024-07-16 31.40.203.99

Харуулах боломжгүй.

Avatar

KathyEckhoff 2024-07-16 188.130.137.158

Харуулах боломжгүй.

Avatar

StacyMoore 2024-07-16 188.130.143.111

Харуулах боломжгүй.

Avatar

NicoleMoore 2024-07-16 188.130.128.71

Харуулах боломжгүй.

Avatar

ElaineFree 2024-07-16 46.8.223.23

Харуулах боломжгүй.

Avatar

LaurieBrady 2024-07-16 5.183.130.135

Харуулах боломжгүй.

Avatar

JayaSampson 2024-07-16 109.248.14.112

Харуулах боломжгүй.

Avatar

StephanieTaylor 2024-07-16 46.8.11.11

Харуулах боломжгүй.

Avatar

JaimeShine 2024-07-16 109.248.205.130

Харуулах боломжгүй.

Avatar

SarahHuang 2024-07-16 95.182.125.71

Харуулах боломжгүй.

Avatar

StephanieMao 2024-07-16 46.8.193.111

Харуулах боломжгүй.

Avatar

DebbieSummers 2024-07-16 46.8.223.26

Харуулах боломжгүй.

Avatar

LaurenWilliams 2024-07-16 46.8.106.247

Харуулах боломжгүй.

Avatar

BrandiLambert 2024-07-16 46.8.213.90

Харуулах боломжгүй.

Avatar

DarbyJohnson 2024-07-16 46.8.192.169

Харуулах боломжгүй.

Avatar

PaolaHall 2024-07-16 46.8.222.8

Харуулах боломжгүй.

Avatar

KristaHuynh 2024-07-16 46.8.22.87

Харуулах боломжгүй.

Avatar

HannahChavez 2024-07-16 109.248.15.152

Харуулах боломжгүй.

Avatar

MeganCollins 2024-07-16 45.87.253.100

Харуулах боломжгүй.

Avatar

LatifahSefa 2024-07-16 188.130.129.188

Харуулах боломжгүй.

Avatar

LaurenSmith 2024-07-16 45.84.176.150

Харуулах боломжгүй.

Avatar

ChristinaWright 2024-07-16 46.8.157.36

Харуулах боломжгүй.

Avatar

Зочин 2024-07-16 103.212.119.238

ирэх өвөл ч жинхэнэ хариуцлагагүйн зуд нүүрлэх байх аа, 100 жилдсэн сумуудад нилээн хүндхэн л тусах байх даа хөөрхийс

Avatar

ElisaLewis 2024-07-16 45.81.137.93

Харуулах боломжгүй.

Avatar

BonnieLong 2024-07-16 46.8.223.82

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-07-16 202.9.46.232

мал бол хувийн өмч шүү дээ. өвс хадлан бэлтгэх нь өөрсдийнх нь асуудал. . юм болгонд оролцоод өмнөөс нь шийдээд байвал төр засаг шийддэг гээд улам л хайнга болох бусуу

Avatar

Нэргүй 2024-07-16 202.126.90.227

нам байхад үхсэний чинь өвөл

Avatar

zochin 2024-07-16 103.215.14.2

oo yun yasan ows hadlan owoljoo hawarjaa.boloogui bhoo manaihan.8,9 sar sumduud 100 jiltei.100 gaad sum 100 jiltei gesen.teged zalguulaad 9 sar bituu hurim nair usnii nair hiine.10 saraas l jaahn beldeh aydah bhda.11 sar geed tsas darna.zud zalgana.guitsee.

Avatar

Зочин 2024-07-16 122.201.31.168

Харагдаач. Харин ирэх жилийн зуднаар малчид жинхнээсээ модоо барьж, та бид тэдний зээлийг төлнө.

Avatar

Нэргүй 2024-07-16 202.55.188.122

ёо 5их наядын зээл авч архидан жаргах боломжтой байхад ямар ацны зуд төрөөс л хоол хүнс өвс тэжээл мөнгө төгрөг гаргуулна гоё

Avatar

MichelleGruber 2024-07-16 46.8.23.198

Харуулах боломжгүй.

Avatar

Cfhbbjigf 2024-07-16 202.126.89.231

Нэгдэл саа-н байгуулсний 100 жилийн ойг нийгмийн хог шааруудыг сумын толгой дээр байхыг уугуул суугуул ард олон хүсэхгүй байна. Намын төв хороо хог шааруудыг нам-с хөөж хулгай зэлгээг гэмт хэргийг хууль хяналтын байгуулллагар шийтгүүлж МАН-с сум нэгдэлд бэт томилж явуулах зөв. Хог шаар толгойд бж хогиын үйл ажиллагаа Ой гутам Он жилүд бла

Avatar

ойлгохгуй бна 2024-07-16 202.9.40.249

мэдээ чухал ч дагаж бга зураг нь бас учиртай бмр юм уу., анзаараад бх нээ энэ зураг ийг байнга тавьж мэдээ бичээд бх юм, ямар ч учиртай юм

Avatar

Sgjjijh 2024-07-16 202.126.89.231

Слнг ойтой сум МАН-ийн толгойд заларсн өсөхийн өлөн хулгайч хог шааруудыг ман-с хөөж намаас хасч зайлуул.
Сумыг улсын мөнгө хулгайлаж зувчуулах обьект болгосон хог шаарууд
Сумын толгойд ажиллаж бсан хог шаар хэд зуун тэрбум хулгайн гэмт хэргийн обьектэд авч зувчуулсан залгуулж хог шааруудыг сумын толгойд байлгаж хогийн хулгайг хийж бүгдийг ман-с хөөж шуурхай хойшлуулшгүй хорьж гяндал
Хог шааруудыг гамшигийн зэргээр тооцож ажилалийй !!!!!!!
Нэгдэл саа-н байгуулсний 100 жилийн ойг нийгмийн хог ш

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж