Хуучирсан мэдээ: 2010.03.18-нд нийтлэгдсэн

Гуравдугаар сарын 18

Гуравдугаар сарын 18-ны баярууд

1871 оны анхны пролетарийн
хувьсгалын ой. Ажилчин анги улс төрийн эрх авах ажиллагааг амжилттай
хийсэн оролдлого гэж энэ өдрийг тэмдэглэх шийдвэрийн I Интернационалын
Ерөнхий зөвлөл 1872 оны хоёрдугаар сарын 20-нд гаргажээ.

1921 оны гуравдугаар сарын 18-ны
өдөр Монголын ардын журамт цэргийнхэн Улаан армийн тусламжтайгаар Хиагт
хотыг гамин цэргээс чөлөөлжээ. Коммунист түүхэнд 400 журамт цэргийнхэн
10 мянган гамин цэргийг дийлсэн гэж бичиж ирсэн энэ өдрийг Монголын
ардын армийн өдөр болгон тэмдэглэдэг.

1977 оны гуравдугаар сарын 18-нд
Конго улсын Ерөнхийлөгч Марьен Нгуаби алагджээ. Энэ өдрийг Конгод Их
золиосын өдөр болгон тэмдэглэдэг. Нгуаби тус оронд социализм
байгуулахаар зүтгэгчийн нэг байжээ. Конго улс 1963 онд социализм
байгуулах чиглэлээ тодорхойлсон Африкийн анхны орон болсон юм.

250px-DieselӨдрийн ишлэл

“Инженер бүхнийг чадна”

(Рудольф Дизель 1858 оны энэ өдөр төржээ)

Дизель инженер хүн бол аж
үйлдвэрийг шинэчлэхээс гадна хүнийг нийгмийг өөрчилж чадна гэж бодож
итгэдэг байв. Тэрээр бүх ард түмэн улс орныхоо эдийн засгийн хувьцаа
эзэмшигч байх ёстой гэсэн ном бичин улс орон ба хөрөнгөтнүүдийн олж буй
орлогыг хүн бүр хийснээрээ хуваан хүртэх ёстой гэсэн байлаа.

Үйл явдал

1662 он. Тээврийн хэрэгсэл ба дилижансийн холимог нь омнибус болов. Гэрэл зургийг wikipedia.org

1662 оны гуравдугаар сарын 18-нд
Парис хотноо хамгийн анхны нийтийн тээврийн хэрэгсэл гарчээ. Уг найман
суудалтай сүйхийг омнибус буюу бүгдэд зориулсан гэж нэрлэж байлаа. Морь
хөлөглсөн сүйхийг эхлээд “сүйх болон жууз хэрэглэж чадахааргүй бага
орлоготой хүмүүст зорулсан гэж байв. Дараа нь нь омнибусаар доод ангийн
хүмүүсийг явахыг хориглосон байсан учир гол зорчигчдоо алдав. Зөвхөн
XIX зууны эхээр омнибусыг дахин Европт хэрэглэж эхэлжээ. Энэ нь алсын
зайд олон тооны зорчигч зөөх анхны маршрутын тээврийн хэрэгсэл байв.
Өдгөө Европын зарим хотод омнибусыг жуулчдад зориулан ашиглах нь бий.

19941871
он.
Франц-Пруссийн дайнд францчууд ялагдсан нь дотоод зөрчилдөөнийг нь
хурцатган Парисын коммун гарав. Хоёрдугаар сард том хөрөнгөтөн Тьерийн
толгойлсон Засгийн газар гарч ирлээ. Энэ Засгийн газар Францын хувьд
доромжлол болсон энхийг гэрээг байгуулсан юм. Үүний хариуд нь Бүгд
найрамдах улсын холбооны үндэсний гварди байгуулагдан түүнийг Төв хороо
нь толгойлов. Гуравдугаар сарын 18-ны шөнө Тьерийн Засгийн газар
нийслэлийнхээ пролетарийн районуудын зэвсгийг хурааж, Төв хорооны
гишүүдийг баривчлах оролдлого хийсэн нь бүтэлгүйтэж Засгийн газар нь
Версаль руу зугтав. Үндэсний гварди цэргийн хуарангуудыг эзлэн Хотын
захиргаан дээр улаан туг мандуулсан байв. 26-ны өдөр Парисийн коммунын
зөвлөлийн сонгууль болж 28-нд нь Зөвлөл анхны хуралдаанаа хийж, шинэ
захиргаагаа “Парисийн коммун” гэж нэрлэжээ.

48111892
он.
1892 оны гуравдугаар сарын 18-нд гаргасан цомыг 1888-1893 онд Их
Британийн эзэмшилд байсан Канадад Хатан хааны томилосон амбан захирагч
лорд Стэнли Престоны нэрээр нэрлэжээ. Амбан захирагчид Английн
хөлбөмбөгийг заримдаа санагдуулам шинэ тоглоом таалагдсан учир тэрээр
Канадын хоккейн шилдэг багийг шагнаж байх цом бий болгохоор шийдсэн юм.
Ингээд 10 гинейгаар хар модон сууринд бэхэлсэн 20 см-ын өндөртөй мөнгөн
хундага Лондоноос худалдан авсан аж. Зарим эх сурвалжаар түүнийг
Шеффилд хотоос авсан гэдэг. Хожим тэр мөнгөн хундаганд ялагч багуудын
нэрийг сийлсээр хоосон зай үлдээгүй учир аяганд хэд хэдэн мөнгөн хүрээ
нэмэн хийжээ. Эцэст нь дэлхийн хоккейн хамгийн нэр хүндтэй цомын өндөр
нь ёроолоосоо 135 см болон өндөрсөж жин нь 14,5 кг болсон байна. 1964
онд уг цомын металл хуучирсан учир хуулбарыг нь хийх болсон байна. Алт
мөнгөний дархан Карл Петерсон жинхэнэ эхээс нь ялгагдахааргүй хуулбарыг
бүтээсэн гэнэ. Түүнийг олон жилийн турш хуулбар гэдгийг олон хүн
мэдээгүй явжээ. Одоо цомын жинхэнэ эхийг санд хадгалдаг. Петерсоны
хуулбар цом “үүрэг”-ээ гүйцэтгэж байгаа. Цом авсан багийн тамирчин бүр
нэг хоног гэртээ хадгалах эрхтэй. Лорд Стэнлийг цомыг санаачилснаас 10
сарын дараа Англид эргүүлэн татсан ч өөрийн санаачилсан цомын төлөө
хийсэн ганц ч тэмцээнийг үзээгүй насыг элээжээ.

48091931
он.
Одоогоос 79 жилийн өмнө АНУ-д анхны цахилгаан сахлын машиныг
үйлдвэрлэж эхэлсэн байна. Ер нь сахлын хутганы түүх их сонин. Христийн
төрөхөөс 330 орчим жилийн өмнө грек, ромчууд мөнгөн хусуураар сахлаа
хусах египет арга хэрэглэх болсон байна. Дайчид хууз сахлаасаа гадна
дайсандаа үсдүүлэхгүй гэж толгойныхоо үсээ хусдаг байв. Сахлын
хэрэгслийн шинэчлэлийн ихэнхийг цэргийнхэн хийсэн гэдэг. Тэд дайн
тулааны завсар чөлөөгөөр сэлэм сүх мэтийн зэвсэг ер нь гарын доорх
тааралдсан боломжийн багаж болгоныг ашиглан үс сахлаа янзалдаг байжээ.
Хацар нүүрээ эсгэхгүйгээр цэвэр цэмцгэр болно гэж бараг байхгүй л дээ.
Үүнээс эрчүүдийг салгасан хүн бол бэлтгэл хурандаа Шик гэдэг хүн байв.
Тэрээр XIX зууны эхээр сахал хусах суурь машин хийсэн байна.1931 онд
АНУ-д анхны цахилгаан машиныг бүтээж, 1975 онд нэг удаагийн хэрэглээний
аюулгүй сахлын хутгийг Марсель Бик зохиосон байна. Одоо орчин цагийн
эрчүүд өглөө сахал хусахдаа дунджаар 8-10 минут зарцуулдаг гэнэ.

59841965
он.
Зөвлөлтийн сансрын хоёр суудалтай “Восход-2” хөлөг дэлхий орчмын
тойрог замд сарны хөтөлбөрийнхөө нэг хэсгийг туршин анх нисгэгчээ хүн
задгай сансарт гаргажээ. Сансрын нисэгч Алексей Леонов задгай сансарт
10 минут орчим ажиллаж үүргээ гүйцэтгэжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж