Жонни Депптэй болздог гэх цуурхалд Женна Ортега хариулжээ

Хуучирсан мэдээ: 2024.07.15-нд нийтлэгдсэн

Жонни Депптэй болздог гэх цуурхалд Женна Ортега хариулжээ

Жонни Депптэй болздог гэх цуурхалд Женна Ортега хариулжээ

Холливуудын шар мэдээний агентлаг болох "Deux Moi"  Лхагва гаригт 20 настай Женна Ортега, 60 настай Жонни Депп нар болзож байна гэж мэдээлсэн. Гэхдээ тус мэдээлэлд эх сурвалжийг тодруулаагүй байв.

Гэсэн хэдий ч энэхүү цуурхал Ортегагийн анхаарлыг татах хэмжээний хүчээ авч, цахим хэрэглэгчид мэтгэлцэж буй. Жүжигчин бүсгүй цуурхлыг хурдан бөгөөд хүчтэй няцааж, үүнийг "инээдтэй" гэж нэрлэжээ. Тэрбээр өөрийн инстаграм дээрээ "Энэ үнэхээр инээдтэй, би инээдээ барьж ч чадахгүй байна. Би амьдралдаа Жонни Депптэй хэзээ ч уулзаж, хамтран ажиллаж байгаагүй. Худлаа мэдээлэл тараахаа больж, биднийг тайван орхи" гэж нийтэлсэн байна.

"Duex Moi" агентлагаас тодруулахад, эх сурвалж нь нэрээ нууцалсан байсан ба сонирхолтой түүх хуваалцах гэж Ортега, Депп нарыг болзож байна гэж мэдээлсэн гэжээ.
Женна Ортега нь Жонни Деппийн урт хугацааны хамтрагч Тим Буртоны хоёр ч кинонд тоглосон байдаг. Олны мэдэх "Wednesday" болон шинэчлэн найруулсан "Beetlejuice" кинонд Ортега гол дүрд тоглосон. Шүтэн бишрэгчид нь Депп , Ортега нар Тим Буртоны тусламжтайгаар танилцсан гэж таамаг дэвшүүлдэг. Мөн зарим хүмүүс Ортегаг Жонни Деппийн анхны хайр жүжигчин Винона Райдертай адилхан царайтай гэж үздэг аж.

Эх сурвалж:MIRROR

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
76
ХахаХаха
38
ТэнэглэлТэнэглэл
17
ГайхмаарГайхмаар
5
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж