"Наадамд уралдана гэж бодохоор нойр хүрдэггүй"

Хуучирсан мэдээ: 2024.07.15-нд нийтлэгдсэн

"Наадамд уралдана гэж бодохоор нойр хүрдэггүй"

"Наадамд уралдана гэж бодохоор нойр хүрдэггүй"

Тулгар төрийн 2233, Их Монгол Улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаанд их нас унаж хурдлуулсан унаач оролцсон хүүхдүүдээс сэтгэгдлийг нь авснаа хүргэе.


Унаач хүү Б.Равжаа:

– Би 10 настай. Таван настайгаасаа эхлэн хурдан морь унасан, тав дахь жилдээ морь унаж байна. Есөн насны морьдыг бүгдийг унадаг. Өмнө нь улсын бүсэд уралдаж аман хүзүү, Эрдэнэт аймгийн наадамд мөн аман хүзүү, эрлийз морьдын уралдаанд түрүүлж байсан. Гарааны зурхайгаас гарах хамгийн гоё мэдрэмж байдаг яг тийм гэж хэлж болохооргүй.

Би моринд их хайртай морьдоосоо хол удах дургүй. Хөдөө морьдтойгоо байх хамгийн гоё. Том болоод уяач болно.

Унаач хүү Г.Гандэлгэр:

-Би дөрвөн настайгаасаа хурдны морь унасан, өнөө жил дөрөв дэх жилдээ морь унасан. Энэ жил Үндэсний их баяр наадамд анх удаа, их нас унаж уралдан 20 дугаар байранд орсон . Үндэсний их баяр наадамдаа маргааш уралдана гэж бодогдоод шөнө нь нойр хүрээгүй. Барианаас гарахад жаахан сандарсан л даа.

Гэхдээ хонгор морь бид хоёр айгаагүй ээ. Намайг мориноосоо унав аа болгоомжтой байгаарай гэж захисан.

Угаасаа хонгор морь минь намайг унагахгүй болохоор нэг их санаа зовоогүй. Би том болоод мундаг уяач болно. Яагаад гэвэл би моринд  хайртай.

Унаач хүү Э.Тэнгис:  

-Би анх удаа улсын наадамд морь унаж байна. Ё.Эрдэнэбат ахынхаа их насыг уналаа. Барианы газраас гарахад их тоос босоод юм харагдахгүй жаахан хэцүү байсан. Мориноосоо уначих вий гэдэг айдас огт байгаагүй.

Унасан их нас маань нэлээд хойгуур давхилаа гэхдээ зүгээрээ ахиад олон наадам унах нас байгаа болохоор түрүүлнэ л гэж бодож байна. Би том болоод уяач болно. Яагаад гэвэл би уяач ахаасаа үлгэр дуурайлал авдаг яг энэ хүн шиг л хүн болохыг хүсдэг.

С.Нинжжаргал

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж