Ираны шинэ ерөнхийлөгч Масуд Пезешкян АНУ-ын хориг арга хэмжээний дагуу ажиллахаа үгүйсгэж байгаа ч Европтой харилцаагаа сайжруулахыг тэсэн ядан хүлээж байна гэжээ.
Пезешкян "Эдгээр буруу алхамуудыг үл харгалзан, харилцан хүндэтгэх, эрх тэгш байх зарчимд суурилсан харилцааг зөв замд нь оруулахын тулд Европын орнуудтай бүтээлч яриа хэлэлцээ хийхийг би тэсэн ядан хүлээж байна. Европын гүрнүүд бодит байдалтай эвлэрч, бидний харилцаанд тулгарч буй асуудлуудыг даван гарах хэрэгтэй байна " гэж мэдэгдэв.
Ерөнхийлөгч асан Дональд Трампын үед АНУ албан ёсоор хамтарсан иж бүрэн үйл ажиллагааны төлөвлөгөө (JCPOA) гэгддэг чухал цөмийн хэлэлцээрээс гарч, Ираны хориг арга хэмжээг сэргээсэн. Үүнээс улбаалан 11 Европын орон Иранд эдийн засгийн сөрөг нөлөө үзүүлэхгүй гэж амлаж байжээ. Тиймээс энэхүү амлалтдаа хүрч, хамтран ажиллахыг Пезешкан хүсч буй. Тус амлалтанд АНУ-ын хориг арга хэмжээнээс үр дүнтэй хамгаалах, Иран дахь хөрөнгө оруулалтыг дэмжих зэрэг багтсан юм.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ