Германы зэвсэг үйлдвэрлэгч компанийн захирлыг Орос хөнөөхийг завдаж байна гэв

Хуучирсан мэдээ: 2024.07.13-нд нийтлэгдсэн

Германы зэвсэг үйлдвэрлэгч компанийн захирлыг Орос хөнөөхийг завдаж байна гэв

Германы зэвсэг үйлдвэрлэгч компанийн захирлыг Орос хөнөөхийг завдаж байна гэв

Германы хамгийн том зэвсгийн компани болох "Rheinmetall"-ын дарга Армин Паппергерийг оросууд хөнөөхөөр завдсан гэх мэдээллийг Германы улс төрийн зүтгэлтнүүд ихэд эгдүүцэн хүлээж авчээ. "CNN"-ийн мэдээлснээр, АНУ-ын албаны хүмүүс энэ оны эхээр Берлин дэх албан тушаалтнуудад болзошгүй захиалгат аллагын талаар сануулжээ. Дараа нь Паппергергийн эргэн тойрон дахь аюулгүй байдлыг нэмэгдүүлсэн байна. Германы Дотоод хэргийн яам тайлбар өгөхөөс татгалзсан ч Гадаад хэргийн сайд Анналена Баербок дэлгэрэнгүй мэдээллийг өгсөн.
Тэрбээр Вашингтонд болсон "NATO"-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр сэтгүүлчдэд хэлэхдээ "Rheinmetall-тай холбоотой хамгийн сүүлийн үеийн тайлангуудыг харахад АНУ-ын бидэнд өгсөн мэдээлэл баталгаажсан.  Орос улс түрэмгийллийн эрлийз дайн явуулж байна” гэж мэдэгджээ. Харин Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков тухайн захиалгат аллагын тухай мэдэгдлийг няцаасан байна. "Энэ бүгд хуурамч түүхүүд" гэж тэрбээр хэлжээ.

"Rheinmetall" компани корпорацын аюулгүй байдлын асуудлаар тайлбар хийхээс зайлсхийсэн боловч Паппергер одоо Германы эдийн засагт хамгийн өндөр хамгаалалттай хүн болжээ. Тэрбээр "Financial Times" сонинд хэлэхдээ, "Германы эрх баригчид миний ​​эргэн тойронд асар их хамгаалалт тогтоосон" гэжээ. Түүний компани нь дэлхийн хамгийн том сум үйлдвэрлэгчдийн нэг бөгөөд Украиныг зэвсэг, хуягт машин болон бусад цэргийн техник хэрэгслээр хангах гол түлхүүр болсон.

"Rheinmetall" саяхан баруун Украинд танк засварын үйлдвэрээ нээсэн. Өнгөрсөн сард тус компани Украинтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, тэр дундаа их бууны сум үйлдвэрлэх хамтарсан үйлдвэр байгуулах гэрээнд гарын үсэг зурсан байна.
Паппергер тухайн үед анхны "Lynx" явган цэргийн байлдааны машиныг энэ оны сүүлээр Украинд хүлээлгэн өгч, үйлдвэрлэж эхлэх хүсэлтэй байгаагаа хэлж байжээ.
Канцлер Олаф Шольц захиалгат аллагын талаар шууд тайлбар хийхээс зайлсхийсэн. Гэсэн хэдий ч Оросын янз бүрийн заналхийллийг  сайн мэдэж байгаа гэжээ.

Германы Гадаад харилцааны хорооны дарга Майкл Рот "Bild" сонинд хэлэхдээ, Владимир Путин зөвхөн Украины эсрэг төдийгүй түүнийг дэмжигчид болон бидний үнэт зүйлсийн эсрэг устгах дайн явуулж байна гэв.
Батлан ​​хамгаалах хорооны дарга Маркус Фабер "Хэрвээ Оросын тагнуулын оролцооны талаарх мэдээлэл ил болбол дипломатчдыг хөөж, шаардлагатай бол олон улсын баривчлах тушаал гаргах ёстой" гэж буруутгалаа.

Эх сурвалж: CNN

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
3
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж