Оросын шадар сайд Японд айлчилж байна

Хуучирсан мэдээ: 2024.07.13-нд нийтлэгдсэн

Оросын шадар сайд Японд айлчилж байна

Оросын шадар сайд Японд айлчилж байна

Оросын шадар сайд Японы нэгэн арал дээр очсон гэж тус улсын Сахалин мужийн засаг захиргаа мэдэгдэв. Тус арал нь Япон, Оросын аль аль тал нь эзэмшдэг гэх маргаантай арлуудын нэг аж.

Юрий Трутнев Оросын Алс Дорнод, Арктикийн хөгжлийн сайд Алексей Чекунковын хамт айлчлал хийсэн гэж Оросын орон нутгийн засаг захиргаа Баасан гаригт мэдэгдэв. Тэд Оросын хяналтад байдаг хойд хэсгийн дөрвөн арлын нэг болох Эторофү арал дээр газардсан гэж мэдээлжээ. Японы хувьд Эторофү арлыг мөн адил эзэмшдэг гэж мэдэгдсэн. Тус улсын засгийн газар эдгээр арлуудыг Японы нутаг дэвсгэрийн салшгүй хэсэг гэж үздэг юм. Мөн дэлхийн хоёрдугаар дайны дараа арлуудыг Орос хууль бусаар эзэлсэн гэж Япон тайлбарладаг.

Трутневын айлчлал нь Кремлийн өндөр албан тушаалтны байр сууриар Японы хойд нутаг дэвсгэрт хийж буй анхны айлчлал бололтой. Трутнев хамгийн сүүлд өнгөрсөн оны долдугаар сард Эторофүд айлчилж байжээ. Тэрбээр зочид буудал, аялал жуулчлалыг хамарсан хөрөнгө оруулалтын төслийн газартай танилцаж, арлын бусад салбарт хөрөнгө оруулалтыг өргөжүүлэхээр айлчилсан гэж албаны эх сурвалж мэдээлсэн байна. Айлчлалын хариуд Японы Гадаад хэргийн яам Токио дахь Оросын Элчин сайдын яаманд эсэргүүцэл илэрхийлэв. Тус яамны нэгэн албан тушаалтан  “ОХУ-ын дээд албан тушаалтнууд хууль бусаар эзлэгдсэн Эторофү аралд айлчлах нь газар нутгийн асуудалтай холбоотой Японы байр суурийг эсэргүүцэж байна” гэжээ.

Арлын иргэдийг төлөөлж байсан Эторофү хотын оршин суугч асан хэлэхдээ, Орос Японтой хийсэн энхийн гэрээ хэлэлцээрийг түр зогсоосны дараа ийм айлчлал болсон тул харамсаж байгаагаа илэрхийлж, энэ айлчлалыг уучилж болохгүй гэж мэдэгджээ. Цаашид ч үүнтэй төстэй үйл явдал гарахгүй байх гэж найдаж байна гэжээ. Тодруулбал, өнгөрсөн зургадугаар сард Путин Японтой хийсэн энхийн хэлэлцээрийг сэргээхгүй гэдгээ харуулсан. Путин хэлэхдээ, манай улс яриа хэлэлцээг үргэлжлүүлэх нөхцөл хараахан бэлэн болоогүй байна гэсэн юм. Тэрбээр мөн Эторофү зэрэг арлуудад анхны айлчлалаа хийх нь гарцаагүй гэж өнгөрсөн нэгдүгээр сард мэдэгдэж байжээ.

 

Эх сурвалж: NHK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж