Бүртгэлийн ажилтай танилцаж байна

Хуучирсан мэдээ: 2010.09.03-нд нийтлэгдсэн

Бүртгэлийн ажилтай танилцаж байна

Шинэчилсэн бүртгэл нэртэй нэгэн шинэлэг ажил эхлээд яг хоёр сар болж байна. Долдугаар сарын 5-ны өдрөөс улс орон даяар нгэн зэрэг эхэлсэн шинэчилсэн бүртгэлийн ажлын явцтай танилцах уулзалт яг одоо Улсын бүртгэлийн ерөнхий газарт болж байна. Төрийн үйлчилгээг иргэдэд хүнд сурталгүйгээр хүргэж байгаа юу гэсэн асуултын хариуг тэндээс авч болох ажээ. Энэхүү танилцах уулзалтад олон улсын байгууллагуудын болон АНУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчид урилгаар оролцож буй юм. Түүнчлэн Тэргүүн Шадар сайдын ажлын албаныхан болон Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөх Н.Энхбаяр нар УБЕГ-т очиж ажил байдалтай нь танилцах ажээ.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж