Жил, жилийнхээс олон мянган жуулчин Монголд иржээ

Хуучирсан мэдээ: 2024.07.13-нд нийтлэгдсэн

Жил, жилийнхээс олон мянган жуулчин Монголд иржээ

Жил, жилийнхээс олон мянган жуулчин Монголд иржээ

Монголыг зорих жуулчдын цуваа баяр он гарснаас хойш тэр дундаа баяр наадмын өдрүүдэд тасрахгүй байгаа аж. Гадаадад ажиллаж, амьдарч буй зарим монголчууд "МИАТ" компанийн дараалсан нислэгийн 70-80 хувь нь Солонгос хүмүүс байна гэдгийг сошиалд бичиж байна.

Монгол Улсад 2024 оны эхний зургаан сарын байдлаар 290 мянга гаруй жуулчин ирээд байгаа аж.

Салбарын сайд Б.Бат-Эрдэнэ өмнө нь ярилцлага өгөхдөө "Бид БНХАУ, ОХУ, БНСУ, Япон улс дээр ач холбогдол өгч ажиллаж байна. БНХАУ-ын хувьд нэг жилийн урсгал нь 149 сая жуулчинтай. БНСУ 27 сая жуулчинтай. Үүний 16 сая жуулчин БНХАУ-руу жуулчилдаг. ОХУ 42 сая жуулчинтай, Япон улс 20 гаруй сая жуулчинтай. Тиймээс таван цагийн бүслүүр үүсгэж, онгоцоор аялал жуулчлал хийх бүрэн боломжтой гэж харж байна.

Аялал жуулчлалын өртөгийг өндөрсгөдөг агаарын тээврийн үнэд нөлөөлөлгүйгээр зорчдог ойрын дөрвөн орон бол энэ БНХАУ, ОХУ, БНСУ, Япон улс юм. Эдгээр улсын жуулчдын тоог нэмээд үзэхээр 238 сая жуулчин байна. Үүнээс нэг сая жуулчин авах боломжтой юу гэдэг тоон дээр л бид ажиллаж байна" гэдгийг хэлж байсан удаатай.

Ямартай ч үндэсний их баяр наадмын өдрүүдэд хөтөлбөр арга хэмжээнүүдийг үзэж сонирхохоор жил жилээс илүү олон жуулчин ирсэн байгаагаар энэ жил мөн онцлог байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ЗөвЗөв
5
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж