Уяачдын наадмын нээлт Хүй долоон худагт болно

Хуучирсан мэдээ: 2024.07.13-нд нийтлэгдсэн

Уяачдын наадмын нээлт Хүй долоон худагт болно

Уяачдын наадмын нээлт Хүй долоон худагт болно

Хүй долоо худагт уламжлал ёсоор өнөөдөр /2024.7.13/ Уяачдын наадам болно. Монгол орны өнцөг булан бүрээс уяачид, унаач хүүхдүүд зорин ирдэг.

Өнгөрсөн жилийн уяачдын наадмын уралдаанд нийт сонгомол бага насны 114 морь бүртгүүлснээс 108 нь гарааны зурхайгаас хөдөлсөн. Улмаар Сэлэнгэ аймгийн Баянгол сумын уяач Чулуундаваагийн Тамирын 772 дугаартай хээр (унаач:Батбаярын Хонгор, 12 настай, эрэгтэй) түрүүллээ. Харин Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Лхагвын Даваанямын 44 дугаартай хээр (унаач: Цэнгэлийн Болд-Эрдэнэ, 11 настай, эрэгтэй) аман хүзүүнд орсон юм. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уяач Чулууны Ганцогтын 552 дугаартай хонгор (унаач: Эрдэнэболдын Нямбаяр, 10 настай, эрэгтэй) айргийн гуравт орсон билээ.

Энэ жил СУИС нь “соёлын өв тээгчид, уран бүтээлчид, СУИС-ийн багш, оюутнууд зэрэг 200 гаруй хүн хамтран, Хүй долоо худгийн “Монгол наадам-2023” зохион байгуулж байгаагаараа онцлогтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж