Ерөнхийлөгчийн зарлигаар сурын харваанд магнайлсан харваачдад цол олгов

Хуучирсан мэдээ: 2024.07.12-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн зарлигаар сурын харваанд магнайлсан харваачдад цол олгов

Ерөнхийлөгчийн зарлигаар сурын харваанд магнайлсан харваачдад цол олгов

НЭМЭЛТ: 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Үндэсний их баяр наадмын сурын харваанд магнайлсан харваачдад цол олголоо.

Эрэгтэй харваачдыг тэргүүлсэн харваачид:

  • 40 сумнаас 37 сум онож түрүүлсэн Баян-Өлгий аймгийн Алтай сумын харьяат, “Өлгийн мэргэчүүл” багийн харваач Н.Алтансүхэд Улсын мэргэн цол,
  • 40 сумнаас 36 сум онож гуравдугаар байр эзэлсэн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын уугуул, “Бат-Ур мэргэн’’ үндэсний сурын холбооны харваач Д.Эрдэнэхүүд Улсын гоц харваач цол,
  • 40 сумнаас 36 сум онож дөрөвдүгээр байр эзэлсэн Дорнод аймгийн Хэрлэн сумын харьяат, “Баргудай мэргэн” багийн харваач, Аймгийн мэргэн, спортын мастер Б.Лхагвадоржид Улсын онч харваач цол,
  • 40 сумнаас 36 сум онож тавдугаар байр эзэлсэн Нийслэлийн Хан-Уул дүүргийн “Очирваань” клубын харваач Ж.Эрдэнэбилэгт Улсын тод харваач цол олголоо.

Эмэгтэй харваачдыг тэргүүлсэн харваачид

  • 40 сумнаас 38 сум онож түрүүлсэн Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын уугуул, “Их Монголын харвуул” харваачдын нэгдсэн холбооны харваач Б.Пунсалдуламд Улсын даяар дуурсах мэргэн цол,
  • 40 сумнаас 36 сум онож гуравдугаар байр эзэлсэн Хэнтий аймгийн Батноров сумын уугуул, “Соёмбо” спорт хорооны тамирчин Б.Пүрэвсүрэнд Улсын гоц харваач цол,
  • 40 сумнаас 36 сум онож дөрөвдүгээр байр эзэлсэн Дорноговь аймгийн Сайншанд сумын харьяат, “Өнөд цэнгэлийн манлай” харваачдын холбооны харваач, Б.Наадамд Улсын онч харваач цолыг тус тус олгов.

Сурын харваанд Б.Пунсалдулам түрүүлж, Даяар дуурсах мэргэн цол хүртлээ

Үндэсний их баяр наадмын сурын харваанд нийт 686 харваач Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүлэг ногоон дэвжээнээ цэц мэргэнээ сорилоо.

Төрийнхөө их баяр наадамд Баян-Өлгий аймгийн харьяат, Улсын гоц харваач Н.Алтансүх 40 сумаас 37 сум оносноор түрүүлж Монгол Улсын мэргэн цол, эмэгтэйчүүдээс Монгол Улсын даян мэргэн Б.Пунсалдулам 40 сумаас 38 онож гурав дахь удаагаа түрүү авснаар Даяар дуурсах мэргэн цол хүртлээ. Дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэнэ.

Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж