Нэг сая долларын хуурамч оливын тосыг хураан авчээ

Хуучирсан мэдээ: 2024.07.12-нд нийтлэгдсэн

Нэг сая долларын хуурамч оливын тосыг хураан авчээ

Нэг сая долларын хуурамч оливын тосыг хураан авчээ

Италийн өмнөд хэсгийн албаныхан хуурамч чидун жимсний тос зарж байсан гэх этгээдүүдийг саатуулж, бараг нэг сая ам.долларын үнэ бүхий 42 тонн тосыг хураан авчээ.

Хэргийн дагуу долоон хүнийг эрүүгийн хуйвалдаан, маркетингийн зориулалттай хүнсний бодисыг хуурамчаар үйлдэх, нийтийн цэргийн хангамжийг залилан мэхлэх, экспортлох хүнсний бүтээгдэхүүнийг хуурамчаар үйлдэх зэрэг хэрэгт буруутгаж байна. Пуглиа мужид Даваа гаригийн шөнө явуулсан шалгалтын үеэр 18 гараж, агуулахад нэгжлэг хийжээ. Нийт 42 тонн тосны заримыг нь савлаж худалдаанд гаргахад бэлэн болгочихсон байсан аж.

Эрх баригчид хуванцар саванд хийсэн “тослог бодис” гэх 71 тонн, мөн тосонд нэмдэг нэмэлт оливын тосны бүрэлдэхүүн хэсэг болох 623 литр хлорофиллийг хураан авчээ. Мөн тухайн тосны хуурамчаар үйлдсэн таних тэмдэг, зөөгч машин, техник хэрэгслүүдийг хураан авсан.

Олон улсын чидун жимсний зөвлөлийн мэдээлснээр, олон янзын хоолны дэглэм түгээмэл болж, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр сүүлийн жилүүдэд чидун жимс ургалт багасаж байна. Тиймээс хуурамчаар хийсэн оливын тос борлуулагдах нь нэмэгдсэн. Түүнчлэн, өнгөрсөн нэгдүгээр сард Ром хотын 50 ресторанд албаныхан шалгалт хийж, үрийн тосыг цэвэр оливын тос гэж зарж байсныг илрүүлжээ.

 

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж