Иргэд: Үндэсний хувцсаа өмсөөд наадмын нээлтээ үзэх нь ач холбогдолтой

Хуучирсан мэдээ: 2024.07.11-нд нийтлэгдсэн

Иргэд: Үндэсний хувцсаа өмсөөд наадмын нээлтээ үзэх нь ач холбогдолтой

Иргэд: Үндэсний хувцсаа өмсөөд наадмын нээлтээ үзэх нь ач холбогдолтой

Үндэсний баяр наадмын нээлтээ үзэхээр монгол хувцсаараа гоёж ирсэн иргэдээс сэтгэгдлийг нь хуваалцлаа. 


Энэ жилийн наадмаар хос дээлээр гоёсон хүн тун цөөхөн байсан бол уламжлалт хэв загварыг, орчин үеийн донжтой хослуулсан, чамин тод өнгөтэй дээл, монгол цамцаар гангарсан хүн олон байлаа. Мөн үндэсний хувцсаа иж бүрнээр нь өмсч, гэр бүлийнхэн, хүүхдүүд нь ч гангарсан хүмүүс цэнгэлдэхийн гадаа зөрцгөөнө.

Үндэсний дээлээрээ гоёсон хүмүүсээс наадамд хэр ач холбогдол өгдөг, яагаад монгол хувцсаа сонгон өмсдөг талаар нь хуваалцахад иргэд дараах хариултыг өгч байлаа.

Иргэдийн хэлж байгаагаар, үндэсний хувцас биед эвтэйхэн төдийгүй нүсэр биш, чамин, наадам, цагаан сараар өмсөхөөр дотроосоо огшдог сайхан хувцас гэв. Мөн малгай, бүс, гутал гээд иж бүрнээр нь хослуулан өмсч, торго, даавууны чанартайгаар загвараа сонгон урлуулдаг нь ихэд таалагддаг болохыг хуваалцлаа.

Иргэдийн хувьд жил бүр наадмын нээлтийг зорин ирж үздэг хэсэг байхад, зарим нь гадаадаас зорьж ирж үздэг. Ингэхдээ аль, аль нь өндөр ач холбогдол өгч уламжлалт үндэсний дээл хувцсаараа гоёдог гэсэн юм.

Энэ жилийн тухайд наадмын гоёлын дундаж үнэ 500 мянган төгрөгөөс эхэлсэн. Тодруулбал, эрэгтэй эмэгтэй дээл, монгол цамц, шарваар өмд үнийн хувьд монгол цамц 85-100 мянган төгрөг. Эрэгтэй дээл 350-450 мянган төгрөгийн үнэтэй байв. Эрэгтэйчүүд дээлийн хувьд энэ жил цулгуй даавуун, хар саарал, номин ногоон, хөх, гүн ногоон, хүрэн дээл голдуу сонгосон харагдана. Энэ жилийн тренд болоод байгаа эмэгтэй хүрээ дээл 520-мянгаас дээш төгрөгний үнэтэй. Энэ нь товч шилбэ, хийц зэргээс хамаарч үнэ нь өөр өөр байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж