Үндэсний их баяр наадмын эхний өдөр. Энэ жилийн наадам цэгцтэй, нартай, хуртай өргөн дэлгэр болж байгаа ч нийслэлийнхэнд хамгийн тухгүй байгаа нь автомашины зогсоол. Зогсоол ховор байгаагаас арга барсан иргэд ногоон зүлэгтэй хэсэгт машинаа зөвшөөрөлгүйгээр оруулж тавих зөрчил их гарч байгаа аж. Тухайлбал, цэнгэлдэхийн гадна хэсэгт автомашины зогсоол ховор байгаагаас иргэд автомашинаа зүлэг дээр эгнүүлэн зогсоожээ.
Энэ хэсэг бүс бол машин тавихгүй байх заалттай хэсэг. Хэдийгээр наадамлаж байгаа ч тус тохиолдлуудад Зөрчлийн хуулиар хариуцлага оноож, торгох ялаар шийтгэх аж.
Цэнгэлдэх хүрээлэн орчмын замын хөдөлгөөний нөхцөл байдлын талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамираас тодруулахад, Төв цэнгэлдэх орчимд 7850 тээврийн хэрэгсэл зогсох төлөвлөлттэй байна. 550 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Тусгай зөвшөөрөлтэй автомашинд телекамераар болон биетээр хяналт тавьж байна.
Зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл зогсоол руугаа орох зохион байгуулалт дээр онцгой анхаарч байна. Төв цэнгэлдэх орчмын долоон төрлийн гарц дээр хяналт тавьж байгаа.
Мөн энэ жил төв цэнгэлдэх орчимд хоёр дугуйтай тээврийн хэрэгсэл оруулахгүй. Олон иргэн бага насны хүүхдээ дагуулаад хөдөлгөөнд оролцож байна. Хараа хяналттай байхыг анхааруулж хэлмээр байна гэсэн юм.
3,569.17






















































Холбоотой мэдээ