Одоогийн байдлаар шинэчилсэн бүртгэл улсын хэмжээнд 30 гаруй хувьтай явагдаж байгаа хэдий ч хувь хишгээ авах эрх нь үүссэн 249 мянган хүн байгаа гэнэ. Хувь хишгээ авах эрх нь бүрдсэн хүмүүсийн 200 орчим мянга нь л томчууд бөгөөд 50 гаруй мянга нь хүүхдүүд ажээ. Бүртгэлд оролцсон ч мөнгө авах эрх нь нээгдээгүй хяналтын шатандаа яваа хүмүүс цөөнгүй байгааг үгүйсгэхгүй ч шинэчилсэн бүртгэл удаашралтай явагдаж байна гэж халамж үйлчилгээнийхэн өгүүлж байлаа. Урьд нь олгосон 70 мянган төгрөгийн хувь хишгийг нийт хүн амын 94,6 хувь нь авчээ. Үлдээд буй 5,4 хувь буюу 200 гаруй мянган хүний 150 орчим мянга нь гадаадад ажиллаж амьдарч буй бол 50 гаруй мянга нь ял шийтгэл эдэлж буй хүмүүс гэнэ.
Д.Цэц