НЭМЭЛТ:
Хоёр даваа өндөрлөлөө. Энэ давааны төгсгөлд Булган аймгийн харьяат улсын начин цолтнууд болох улсын начин Д.Амарсайхан, Х.Цогтгэрэл, Э.Энх-Амгалан, Б.Түвшинтгөс нар өвдөг шороодлоо. Мөн цолоо батлах, ахиулах боломжтой гэгдэж байсан Баянхонгорын Д.Цэрэнтогтох начин, Хөвсгөлийн Б.Даваа-Очир начин, Завханы Т.Дүгэрдорж начин, Ховдын Б.Сосорбарам начин, Архангайн Л.Отгонбаатар начин тус тус наадмаа өндөрлүүлжээ.
Харин улсын цолонд ойрхон гэгдэж байсан Сүхбаатарын Н.Өсөхбаяр арслан, Баян-Өлгийн М.Еркебулан арслан, Сэлэнгийн Х.Наранбаяр заан нар мөн хоёр давааг гэтэлж чадсангүй.
Нэгийн даваа өндөрлөж, хоёрын даваа үргэлжилж байна. Нэгийн даваанд өдгөө 60 нас хүрч буй улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ зодоглож, өвдөг шороодлоо. Мөн улсын цолтнуудаас Увс аймгийн Түргэн сумын харьяат улсын начин Д.Энхбаяр өвдөг шорооджээ.
Харин хоёрын даваанд улсын арслан Х.Мөнхбаатар аймгийн начин Х.Балжиннямд, улсын арслан Р.Пүрэвдагва аймгийн начин Г.Цоггэрэлд тус тус унаж, наадмаа өндөрлүүлэв.
Мөн түрүүлэх магадлалтай бөхийн тоонд орж байсан шинэхэн улсын заан С.Сүхбат аймгийн харцага Б.Ганзолбоод унаж, шуугиан тарив. Түүнээс гадна улсын заан Д.Амгаланбаатар, Б.Соронзонболд, улсын харцага Л.Пүрэвжав, Ш.Уламбаяр, А.Цацабшир, Т.Мөнгөнцоож, Н.Батзаяа, Т.Бэгзсүрэн, Б.Цэдэнсодном нар өвдөг шорооджээ.
Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваа эхэллээ. Хүчин бөхийн нэгийн даваанд 512 бөх барилдаж байна.
Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, "Бөх билэгт" дэвжээ, "Алдар" спорт хорооны бөх, Хөдөлмөрийн баатар, улсын дархан аварга Г.Өсөхбаяртай Төв аймгийн харьяат, Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн залуу бөх н.Цолмонбаяртай, Увс аймгийн Ховд сумын харьяат, "Увс нуур" бөхийн дэвжээ, "Сүлд" биеийн тамир спортын хорооны бөх, Монгол Улсын даян аварга Н.Батсуурьтай Өмнөговь аймгийн харьяат, Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн залуу бөх н.Молор-Эрдэнэ, Увс аймгийн Давст сумын харьяат, "Аврагч" спорт хорооны бөх Монгол Улсын аварга П.Бүрэнтөгстэй Төв аймгийн Бүрэн сумын харьяат Хилийн цэргийн 0247 дугаар ангийн бөх н.Дашзэвэг, Сэлэнгэ аймгийн Мандал сумын уугуул, Монгол Улсын аварга Г.Эрхэмбаяртай залуу бөх н.Өсөх-Эрдэнэ барилдав.
Холбоотой мэдээ