АНУ-д үйлдвэрлэсэн “F-16” сөнөөгч онгоцны эхний хэсгийг Украинд шилжүүлж байна гэж тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен мэдэгдлээ. Мөн дэлхийн удирдагчид Вашингтонд болж буй “NATO”-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр Киевт дэмжлэг үзүүлэхээ амлаж байна.
Дээд хэмжээний уулзалтын үеэр Блинкен хэлэхдээ, “F-16” онгоцуудыг Дани, Нидерландаар дамжин, шилжүүлж байна.
Мөн “Эдгээр тийрэлтэт онгоц энэ зун Украины тэнгэрт нисч, Оросын түрэмгийллээс үр дүнтэй хамгаалж чадна" гэж хэлжээ. Энэ долоо хоногт АНУ-ын нийслэлд эвслийн гишүүн 32 орны удирдагчид цуглан, хэлэлцэх асуудлын чухал зүйл нь Украиныг дэмжих гэдгийг онцлоод байна.
Украин улс удаан хугацааны турш барууны дэвшилтэт нисэх онгоцыг хүсч байсан бөгөөд АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн оны наймдугаар сард Украины боловсон хүчнийг онгоц жолоодоход сургах хэрэгтэйг онцолсон. Мөн хэр удаан тэднийг сургах хэрэгтэй талаар санаа зовж байсан ч “F-16” онгоцуудыг тус улсад шилжүүлэх болсон юм. Энэ долоо хоногт болох дээд хэмжээний уулзалтад оролцохоор Вашингтонд мөн хүрэлцэн ирсэн Украины ерөнхийлөгч Владимир Зеленский Америк, Европын холбоотнууддаа Киевт илүү их санхүүгийн болон цэргийн дэмжлэг үзүүлэхийг уриалсан байна.
Холбоотой мэдээ