Газын оршин суугчдыг дахин нүүхийг уриалав

Хуучирсан мэдээ: 2024.07.11-нд нийтлэгдсэн

Газын оршин суугчдыг дахин нүүхийг уриалав

Газын оршин суугчдыг дахин нүүхийг уриалав

Израилийн арми Газын бүх оршин суугчдыг хойд зүгээс түргэн нүүхийг уриалав. Учир нь Хамасын эсрэг ажиллагаа зүүн хэсэгт эрчимжсэнтэй холбоотой юм. Газын зурвасын төв хэсэгт байрлах дүрвэгсдийн хуаран руу иргэдийг нүүхийг уриалж, Хамасын террористууд хойд болон зүүн хэсэгт байрлаж байна гэж мэдэгджээ. Израилийн арми нисдэг тэргээр аюулгүй газарт хүрэх замыг заасан хуудас тараасан байна. Үүнд, "Газын хот дахь бүх хүмүүст, аюултай тулалдааны бүс гэж тодорхойлсон бүс нутгаас Дейр аль-Балах болон аль-Завайда дахь хоргодох байр руу хүргэдэг хоёр зам”  гэж зааварчилсан байжээ.

НҮБ-ын хувьд иргэдийг нүүлгэн шилжүүлэх болсонд санаа зовж байна. Тодруулбал, дайн эхэлснээс хойш Газа хотын иргэдийг бүхэлд нь нүүлгэн шилжүүлэх болсон хоёр дахь тохиолдол болж байгаа ба дүрвэгсдийн хуаранд хүрсэн ч хүмүүс хохирсон хэвээр байна гэж үзсэн.

Өнгөрсөн хоёр долоо хоногийн хугацаанд Хамас болон Палестин дахь Исламын жихадын алан хядагч нар дахин нэгдсэн гэж Израилийн арми үзэж буй. Мөн эдгээр алан хядагч хэд хэдэн дүүрэгт дахин нэвтэрсэн, иргэдийн байгууламжинд нуугдаж байна гэв. Хамас бүлэглэлийн хувьд  Израилийн цэргийн шинэ үйл ажиллагаа нь Катарт Лхагва гаригт дахин эхэлсэн гал зогсоох, барьцааны хүмүүсийг суллах хэлэлцээрийг тасалдуулах аюул заналхийлж байна гэж мэдэгдэв. Хэлэлцээнд Египет, АНУ, Израилийн тагнуулын албаны дарга нар, Катарын ерөнхий сайд нар оролцож байна.

Хамасын дээд албан тушаалтан Хоссам Бадран Франс Пресс агентлагт хэлэхдээ, Израиль бөмбөгдөх ажиллагааг эрчимжүүлж, нүүлгэн шилжүүлж, үй олноор хядлага үйлдэх замаар хэлэлцээрт шахалт үзүүлэхийг оролдож байна гэжээ. Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху "улаан шугам" хэвээр байгаа цагт Израиль хэлэлцээр хийнэ гэв.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж