Тулгар төрийн 2233 жил, Их монгол улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан “Морин хуур” үзэсгэлэнг долдугаар сарын 11,12-ний өдрүүдэд төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулна.
"Морин хуур" үзэсгэлэнд Монголын алдарт хуур урлаачдын бүтээсэн хүн төрөлхтний соёлын биет болон биет бус өв, монгол үндэстний бахархал, монголчууд бидний түүхэн ой санамж, оюун сэтгэл, хүсэл тэмүүлэл, хийморь золын эгшигэн судар болох 30 ширхэг эрт болон орчин цагийн хийцлэлтэй морин хууруудыг үзэгч түмэнд дэлгэн толилуулах юм.
Холбоотой мэдээ