Газрын хөрснөөс 6.3 кг мөнгөн ус илэрчээ

Хуучирсан мэдээ: 2010.09.03-нд нийтлэгдсэн

Газрын хөрснөөс 6.3 кг мөнгөн ус илэрчээ

Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэн Ш өөрийн гэрээс баруун урагш 200 метрийн зайд байрлах хөрснөөс өнгөрсөн мягмар гаригт их хэмжээний мөнгөн ус олджээ.  Уг мөнгөн усыг 1990 оныг хүртэл хуучнаар ЗХУ-ын Цэргийн анги ашиглаж байсан авто гараашийн барилгын балгасан дундах газрын хөрснөөс олсон байна. Тэрбээр авто гараашийн хөрсөнд дарагдсан 1.5×4 метрийн хэмжээтэй хананы тоосгыг гаргаж байгаад ногоон өнгийн шилэн савтай, мөнгөлөг гялгар цаасан тагтай шингэн зүйлс олсон тул аймгийн Онцгой байдлын хэлтэст мэдэгдсэн байна.
Мэдээллийн дагуу холбогдох байгууллагын мэргэжилтнүүд очиж шалгахад шилэн савтай 6.3 кг мөнгөн ус байсныг битүүмжилжээ. Мөн мөнгөн ус олдсон тухайн газрын хөрс, уснаас дээж авч Улсын мэргэжлийн хяналтын төв лабораторт хүргүүлж,  50 метрийн радиуст аюулын бүсийг тогтоож, саармагжуулалтыг хийсэн аж. Харин  уг мөнгөн усанд ойртсон гурван хүнийг шинжилгээнд хамруулахад ямар нэгэн хордлогын шинж тэмдэг илрээгүй байна.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж