Үндэсний их баяр цэнгэл наадмын их насны хурдан морины уралдаан эхэллээ.
"Нас насны дээд их насны хурдан морины түрүүг авсандаа баяртай байна"
Ховд аймгийн Чандмань сумын Манлай уяач Б.Ерөөлт:
-Миний унаган морь. Наадамчин олондоо баярын мэнд хүргэе. Адуун сүрэгт минь тэнцсэн сайхан хүлэг минь төрийнхөө наадамд түрүүллээ. Нас насны дээд их насны хурдан морины түрүүг авсандаа баяртай байна.
Ховд аймгийн уяач Б.Ерөөлтийн халтар морь түрүүллээ
Хурдан морьд барианы зурхайд орж ирлээ. Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын их насны морьдын уралдаан өнөөдөр боллоо. Нийт 191 их насны морьд уралдсанаас Ховд аймгийн Чандмань сумын Манлай уяач Б.Ерөөлтийн халтар морь түрүүлсэн бол Говь-Алтай аймгийн Халиун сумын уяач Г.Чинзоригийн дөлгөөн халтар морь аман хүзүүдлээ.
Харин Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул уяач П.Батсайханы халтар морь айргийн гуравт орж ирлээ. Айргийн дөрөвт, Архангай аймгийн Хотонт сумын Тод манлай уяач Д.Лхагвасүрэнгийн урагшаа халзан хүрэн морь хурдалсан бол Айргийн тавд, нийслэлийн Налайх дүүргийн уяач Ц.Даваагийн хээр морь хурдалж, наадамчин олныг баясгалаа.
Их насны хурдан морьд барианы зурхай руу эргэлээ
Их насны хурдан морьд барианы зурхай руу эргэлээ.
Их насны 191 морь гарааны зурхай руугаа хөдөллөө
Их насны 228 морьд бүртгүүлж, 191 нь гарааны зурхай руугаа хөдөллөө. Гарааны зурхай дээр очиход ойролцоогоор 10 км үлдлээ. Их насны морьд 25 км газар уралдах юм.
У.Тодбаярын азарганы нас хүрээгүй учраас уралдаанаас хасах шийдвэрийг гаргав
С.Гал-Эрдэнэ: Өнөөдөр дутуугаа гүйцээж, азарга маань түрүүллээ
Булган аймгийн Алдарт уяач С.Гал-Эрдэнэ:
-Сүүлийн дөрөв, таван жил уяа сойлгыг нь тааруулсан. Өнөөдөр дутуугаа гүйцээлээ. Булган нутгаас өмнө нь 2004 онд азарга анх удаа түрүүлж байсан бол 2024 онд хоёр дахь азарга түрүүллээ.
Архангай аймгийн Ихтамир сумын уугуул, уяач У.Тодбаяр:
-Маш сайхан байна. Ардын хувьсгалынхаа үндэсний их баяр наадамд гурван үеэрээ морь унаж, түрүүллээ. Аав, хүү, ач гурав морь уралдуулдаг. Миний хүү Т.Тодбилэг анхныхаа наадмаар сайхан хурдалж, аман хүзүүнд хурдаллаа. Энэ үрээ маань улс,бүсийн гурван түрүү, гурван аман хүзүү авсан. Өнгөрсөн жил улсдаа аман хүзүүдсэн. Миний аав Архангай аймгийн Ихтамир сумын харьяат Даваасүрэнгийн Жаргалсайхан гэж Манлай уяач хүн. Тэр хүний өөрийн хээр азаргын төл. Энэ хээр азаргын олон төл улсдаа айрагдаж түрүүллээ. Залуу Алдарт уяачдаа баярлаж талархаж байна.
Булган аймгийн Алдарт уяач С.Гал-Эрдэнийн нандин хонгор азарга түрүүллээ
Хурдан морьд барианы зурхайд орж ирлээ. Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Азарга насны морьдын уралдаан өнөөдөр боллоо. Нийт 134 азарга уралдсанаас Булган аймгийн Гурванбулаг сумын уяач С.Гал-Эрдэнийн нандин хонгор азарга түрүүлсэн бол Архангай аймгийн Их тамир сумын уяач О.Тодбаярын хээр азарга аман хүзүүдлээ.
- Түрүү магнайд Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул, аймгийн Алдарт уяач Сэрээнэгийн Гал-Эрдэнийн нандин хонгор азарга
- Аман хүзүүнд Архангай аймгийн Ихтамир сумын уугуул, У.Тодбаярын хурдан хээр азарга
- Айргийн гуравт Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын уугуул, аймгийн Алдарт уяач Дугарсүрэнгийн Отгонлхагвын хүрэн азарга
- Айргийн дөрөвт Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат Хишигжаргалын Аминхишигийн халзан азарга
- Айргийн тавд Орхон аймгийн Баян-Өндөр сумын уугуул Чулуунбатын Батжаргалын Зээрэн зээрд азарга
- Айргийн зургаад Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, Тод манлай уяач Д.Ононгийн хүрэн азарга хурдалж, наадамчин олноо баясгалаа.
134 азарга барианы зурхай руу эргэлээ
Хурдан азаргын уралдаанд 134 азарга барианы зурхай руу эргэлээ. Нийт 192 азаргаас 58 нь хасагдсан байна. Хурдан азаргууд барианы зурхай руу эргэж байна.
Азарганы уралдаанд 192 хурдан морь бүртгүүлжээ
Үндэсний их баяр цэнгэл наадмын хурдан азарганы уралдаанд 192 хурдан морь бүртгүүлжээ. Хурдан морьдоос 30 гаруй азарга хасагдсан байна. Хурдан шандаст азарга морьд гарааныхаа зурхай руу эргэлээ. Уламжлал ёсоор 22 км зайд уралдах юм. Уралдаанд Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Улсын алдарт уяач Г.Болдбаатар, Завхан аймгийн Алдархаан сумын Ч.Болд-Эрдэнэ, Дундговь аймгийн Өлзийт сумын Б.Наранхүү тэргүүтэй уяачдын хурдан хүлэг уралдаж байна.
Хурдан морьдын шүдлэгээ хийх, сэрвээ хэмжихэд малын эмч нарыг оролцуулахгүй гэдгийг албаныхан мэдээлсэн. Үндэсний их баяр наадмын хурдан морины салбар хорооноос морьдын шүдлэгээ, сэрвээний өндрийг хэмжих үйл явцыг хяналтын камераар наадамчин олонд шууд дамжуулна гэдгийг хэлээд сэрвээний өндөр хэмжихэд оролцдог малын эмч нар хамгийн их будилаан хийдэг учраас энэ жил тэднийг байлцуулахгүй байх асуудлыг уламжилсан байна.
Холбоотой мэдээ