Евро 2024: Английн шигшээ Нидерландаас хариугаа авч чадах уу?

Хуучирсан мэдээ: 2024.07.10-нд нийтлэгдсэн

ЕВРО-2024

Евро 2024: Английн шигшээ Нидерландаас хариугаа авч чадах уу?

Евро 2024: Английн шигшээ Нидерландаас хариугаа авч чадах уу?

Евро 2024 тэмцээний хагас шигшээ шатны сүүлийн тоглолт маргааш/2024.07.11/ 03.00 цагаас болно. 


НИДЕРЛАНД – АНГЛИ

Сүүлийн таван жилийн хугацаанд дээрх хоёр баг хоёр дахь удаагаа хагас шигшээд учраа таарч байна. Өмнө нь 2019 оны Үндэстнүүдийн цомд учраа таарахад Нидерланд нэмэлт цагт 3-1 гэсэн харьцаатай хожиж байв.

Ер нь Нидерланд, Английн тоглолтын ялагч 90 минутад тодордоггүй гэх. Учраа таарсан сүүлийн найман тоглолтынхоо тавд нь тэнцжээ.

Нидерландын шигшээ баг 2004 оны Еврогоос хойш анх удаагаа хагас шигшээд шалгараад байна. Тэд өмнөх шатандаа залуу, хүчирхэг Туркийг буулган авсан билээ. Харин Английн шигшээ баг Швейцарийг торгуулийн цохилтоор дийлжээ.

Нидерландын шигшээ нээлттэй тоглож байгаа бол Английн шигшээ үр дүнг чухалчилж, хамгаалалтдаа төвлөрч буй.

Тоглолтын өмнө Нидерландын дасгалжуулагч Роналд Куман "Бидэнд энэ тоглолтод бэлтгэх багахан хугацаа байлаа. Гэхдээ бид Англи шиг нэмэлт цагт тоглоогүй. Биеийн хүчний хувьд тэд хүчтэй баг. Бид бол хурц, зохион байгуулалттай, урагш довтолж тоглодог баг. Англи, Нидерланд хоёр бие биенээ мэднэ. Цөөнгүй удаа хоорондоо тоглолоо. Бид таван жилийн өмнө Үндэстнүүдийн лигийн хагас шигшээд хожиж байлаа. Тухайн үр дүнгээ ч өнөөдөр давтана гэж найдаж байна" гэв.

Английн дасгалжуулагч Гарет Саутгейт "Нидерланд багууд арагш суудаггүй. Бид лав тийм тоглолтыг нь хараагүй. Гэхдээ Роналд Куман бол туршлагатай дасгалжуулагч. Бид бүх зүйлд бэлэн. Гайхалтай тамирчидтай үзүүштэй тоглолт болно. Бид өнгөрсөн тоглолтоос нэг шат ахих хэрэгтэй байна. Хүчтэй өрсөлдөгчийн эсрэг шат ахих хэрэгтэй. Бид бэлэн" гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж